Дуулал 23 - Ариун Библи 2013(AB2013)

ЭЗЭН-ХоньчинДавидын дуулал.

1ЭЗЭН бол миний хоньчин

Надад дутах зүйл үгүй.

2Ургамал ногоот бэлчээрт

Тэр намайг хэвтүүлж,

Усны дөлгөөн тийш

Тэр намайг хөтлөн

3Амин сэтгэлийг минь

Тэр сэргээдэг.

Нэрийнхээ төлөө Та

Зөвтийн замаар намайг хөтөлдөг.

4Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч

Хор муугаас би үл айна.

Та надтай хамт агаад

Тайвшруулал минь

Таны саваа, Таны таяг билээ.

5Өстнүүдийн минь өмнө

Та надад ширээ засжээ,

Өөрийн минь толгойг

Тосоор бас тосолжээ.

Аяга минь дүүрч бялхнам

6Сайн сайхан хийгээд хайр энэрэл тань

Насан туршид минь намайг лавтай яа дагана.

ЭЗЭНий өргөөнд би мөнхөд оршин сууна.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help