1ЭЗЭНээс эмээдэг,
Түүний замаар замнагч хүн бүр
Юутай ерөөлтэй вэ!
2Чи гарынхаа хүч хөдөлмөрийг хүртэх үедээ
Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан байна.
3Эхнэр чинь гэрийн чинь доторх
Үр жимстэй усан үзмийн мод лугаа адил,
Хөвгүүд чинь ширээг чинь тойрон буй
Чидун модны нахиа лугаа адил билээ.
4Харагтун, учир нь ЭЗЭНээс эмээдэг хүн
Ийнхүү ерөөгдөх болой.
5ЭЗЭН чамайг Сионоос ерөөж,
Чи амьдралынхаа бүхий л өдрүүдэд
Иерусалимын сайн сайхныг харан
6Хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай!
Израилийн дээр амар амгалан орштугай!
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
