Хосеа 1 - Ариун Библи 2013(AB2013)

1Иудагийн хаад Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд хийгээд Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд Беерийн хүү Хосеад ирсэн ЭЗЭНий үг энэ билээ.Хосеагийн гэр бүл

2ЭЗЭН анх Хосеагаар дамжуулан айлдах үед Хосеад ЭЗЭН, хэлэхдээ

—Яв, завхай эхнэр авч, завхайрлын хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисноор, үлэмж завхайрлыг үйлдэж байна гэв.

3Тиймд тэр явж, Диблаимын охин Гомерыг авлаа. Гомер жирэмсэлж түүнд хүү төрүүлжээ.

4ЭЗЭН, Хосеад

—Түүнийг Иезреел хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехүгийн гэрийг шийтгэж, Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно.

11Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд хамтдаа цугларч,

Өөрсдөдөө нэг тэргүүн томилон

тэд газрыг эзэлнэ.

Учир нь Иезреелийн өдөр агуу байх болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help