1[Харин Есүс Чидун уул өөд явав.
2Өглөө эрт Түүнийг сүмд дахин ирэхэд хүмүүс бүгд Түүн уруу ирцгээв. Тэр суугаад, тэдэнд зааж эхлэв.
3Завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг Хуулийн багш нар ба фарисайчууд авчраад, голдоо зогсоолоо.
4Тэд Есүст
—Багш аа, энэ эмэгтэйг завхайрч байхад нь үйлдэл дээр нь барьсан юм.
5“Ийм эмэгтэйчүүд уруу чулуу шидэгтүн”Есүс—Ертөнцийн гэрэл
12Тэгээд Есүс тэдэнд дахин
—Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.
26Та нарын тухай ярих, шүүх зүйл Надад олон бий. Харин Намайг Илгээгч нь үнэн бөгөөд Түүнээс сонссон юмсаа Би ертөнцөд хэлдэг гэж айлдав.
27Тэр тэдэнд Эцэгийнхээ тухай хэлснийг тэд ойлгосонгүй.
28Тиймээс Есүс
—Та нар Хүний Хүүг өргөвөл, Би байгаа гэдгийг мөн Би юуг ч Өөрөөсөө хийдэггүй, харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно.
29Намайг Илгээгч нь Надтай байгаа. Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учир Тэр Намайг ганцааранг минь орхисонгүй гэв.
30Ийн айлдахад нь Түүнд олноороо итгэв.
Жинхэнэ шавь нар31Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд
—Хэрэв та нар үгэн дотор минь байвал үнэхээр Миний дагалдагчид байна.
32Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв.
33Тэд хариуд нь Түүнд
—Бид Абрахамын удам бөгөөд хэзээ ч хэнд ч боолчлогдож байгаагүй. “Та нар эрх чөлөөтэй болно” гэж Та юунд хэлнэ вэ? гэв.
40Гэтэл Бурханаас үнэнийг сонсоод, та нарт хэлсэн Хүнийг буюу Намайг одоо та нар алахыг оролдож байна. Абрахам ийм юм хийгээгүй.
41Та нар эцгийнхээ үйлсийг л хийж байна гэж айлдсанд тэд Түүнд
—Садар самуунаас бид төрөөгүй. Бидэнд Бурхан хэмээх нэг л Эцэг байгаа гэв.
42Есүс тэдэнд
—Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол та нар Намайг хайрлах байсан. Би Бурханаас ирсэн билээ. Би Өөрөө ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн юм.
43Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Энэ нь та нар үгийг минь сонсож чадахгүй байгаагийн учир юм.
44Та нар эцэг диаволаасаа гаралтай тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учир худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг.
45Харин Би үнэнийг хэлдэг тул та нар Надад итгэхгүй байна.
46Намайг нүгэлтэй гэж нотлох хүн та нарын дотор байна уу? Тэгвэл Би үнэнийг хэлэхэд та нар яагаад Надад үл итгэнэ вэ?
47Бурханых нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир үүнийг сонсдоггүй гэлээ.
48Иудейчүүд Түүнд
—Та бол Самарийнх, Танд чөтгөр шүглэсэн гэж бид зөв хэлсэн бус уу? гэцгээхэд
49Есүс
—Надад чөтгөр шүглээгүй. Харин Би Эцэгээ хүндэтгэдэг, та нар Намайг хүндэтгэдэггүй.
50Гэвч Би Өөрийн алдрыг хайдаггүй. Харин хайдаг, шүүдэг Нэгэн бий.
51Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сахидаг хүн үхлийг хэзээ ч үзэхгүй гэсэнд
52иудейчүүд Түүнд
—Чөтгөр шүглэснийг чинь одоо мэдлээ. Абрахам мөн эш үзүүлэгчид ч үхсэн. Та тэгэхэд “Хэрэв хүн үгийг минь сахивал үхлийг хэзээ ч амсахгүй” гэж хэлж байна.
53Бидний өвөг Абрахам ч үхсэн. Түүнээс ч Та агуу юм уу? Бас эш үзүүлэгчид ч үхсэн. Та Өөрийгөө хэн болгоод байна? гэв.
54Есүс
—Хэрэв Би Өөрийгөө алдаршуулбал Миний алдар юу ч биш. Харин Намайг алдаршуулдаг нь Эцэг минь бөгөөд та нар “Тэр бидний Бурхан” гэдэг шүү дээ.
55Та нар Түүнийг таньсангүй. Харин Би Түүнийг мэднэ. Хэрэв Би Түүнийг мэдэхгүй гэж хэлбэл Би та нартай адил худалч болно. Харин Би Түүнийг мэдэх бөгөөд Түүний үгийг сахидаг.
56Та нарын эцэг Абрахам Миний өдрийг харна гээд хөөрөн баясаж байсан. Үүнийг тэр хараад, баярласан гэв.
57Иудейчүүд Түүнд
—Та тавин нас ч хүрээгүй байж, Абрахамыг харсан юм уу? гэхэд
58Есүс тэдэнд
—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамаас өмнө ч Би байгаа гэж айлдав.
59Тэгтэл тэд Түүн уруу чулуудахаар чулуу шүүрэн авахад Есүс Өөрийгөө халхлан сүмээс гарлаа. Тэдний дундаас гарч, Өөрийнхөө замаар явж өнгөрөв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.