2Петр 3 - Ариун Библи 2013(AB2013)

Эзэн ирэх тухай амлалт

1Хайртууд минь, эдүгээ би хоёр дахь захидлаа та нарт бичиж байна. Тэдгээрийн дотор би сануулгаар та нарын чин сэтгэлийн бодол санааг сэргээж байгаа нь

2ариун эш үзүүлэгчдээр урьдаас хэлүүлсэн үгс ба танай элч нараар уламжлагдсан Эзэн ба Аврагчийн тушаалыг та нарт сануулахын тулд юм.

3Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн тохуурхагсад хүсэл тачаалаа даган элэглэн тохуурхсаар ирэх болно.Эцсийн ятгалга

14Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор толбогүй бөгөөд өө сэвгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн.

15Хайрт ах Паул маань өгөгдсөн мэргэн ухааныхаа дагуу та нарт бичсэнчлэн бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц.

16Тэрчлэн түүний бүх захидалд эдгээрийн талаар бичсэн юм. Захидлуудад нь ойлгоход хэцүү зарим зүйл байдаг бөгөөд юу ч мэдэхгүй, туйлбаргүйчүүд Бичвэрийн бусад зүйлсийг гуйвуулдаг шигээ тэдгээрийг ч мушгин гуйвуулж өөрсдийгөө сүйрүүлдэг.

17Тиймээс хайртууд минь, та нар үүнийг урьдаас мэдэж, өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүйчүүдийн төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа алдчих вий.

18Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөр аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help