Илчлэл 8 - Ариун Библи 2013(AB2013)

Долоо дахь лац ба алтан бойпор

1Түүнийг долоо дахь лацыг эвдэхэд бараг хагас цаг тэнгэрт чив чимээгүй болов.

2Бурханы өмнө зогсох долоон тэнгэрэлчийг би харав. Тэдэнд долоон бүрээ өгсөн байлаа.

3Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэрэлч ирж, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгөгджээ. Ингэснээр тэр тэнгэрэлч түүнийг сэнтийн өмнө байх тахилын алтан ширээн дээр бүх ариун хүмүүсийн залбиралтай хамт өргөх ажээ.Долоон бүрээ

6Долоон бүрээтэй долоон тэнгэрэлч бүрээгээ татахад бэлтгэв.

7Эхнийх нь бүрээдэхэд цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатан, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.

8Хоёр дахь тэнгэрэлч бүрээдэхэд галаар шатаж буй асар том уул мэт юм тэнгист хаягдав. Тэнгисийн гуравны нэг нь цус болж,

9тэнгис доторх амьд амьтдын гуравны нэг нь үхэж, усан онгоцнуудын гуравны нэг нь сөнөлөө.

10Гурав дахь тэнгэрэлч бүрээдэхэд бамбар мэт шатаж буй агуу том од тэнгэрээс гол мөрний гуравны нэг дээр болон усны эх булгууд дээр унав.

12Дөрөв дэх тэнгэрэлч бүрээдэхэд нарны гуравны нэг, сарны гуравны нэг болон оддын гуравны нэг нь цохигдов. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлан өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнийнх ч мөн адил болжээ.

13Тэгээд би тэнгэрт нисэж буй нэгэн бүргэдийг харав. Тэр “Бүрээдэх гурван тэнгэрэлчийн бүрээн дуу үлдсэн тул дэлхийд нутаглагсад золгүй еэ, золгүй еэ, золгүй еэ!” гэж чанга дуугаар хэлэхийг би сонслоо.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help