Матай 18 - Ариун Библи 2013(AB2013)

Хамгийн агуу нь(Мк 9:33–37; Лк 9:46–48)

1Тэр цагт шавь нар нь Есүс дээр ирж

—Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ.Сургаалт зүйрлэл: Алдагдсан хонь(Лк 15:3–7)

10Та нар энэ багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэрэлч нар тэнгэрт байгаа Эцэгийн минь царайг байнга харж байдаг.

11[Учир нь Хүний Хүү алдагдсаныг аврахаар ирсэн юм]

12Та нар юу гэж бодож байна вэ? Хэрэв нэгэн хүн зуун хоньтой байтал тэднээс нэг нь төөрвөл тэр ерэн есөн хонио ууланд орхичихоод, төөрснийг нь хайхаар явахгүй гэж үү?

13Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв тэр олчихвол төөрөөгүй ерэн есөн хониноосоо илүүгээр түүнд баярлах болно.

14Тиймд энэ багачуудаас хэн нэг нь алдагдах нь тэнгэрт байгаа Эцэгийн чинь хүсэл биш юм.

Гэмт нэгнээ залруулах

15Ах дүү чинь нүгэл үйлдвээс явж түүнтэй ганцаарчлан уулзаж зэмлэ. гэж хэлье.Сургаалт зүйрлэл: Өршөөлгүй зарц

23Иймээс тэнгэрийн хаанчлал нь зарц нартайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаан лугаа адил юм.

24Тэр тооцоо хийж эхлэх үед арван мянган талантын өртэй нэгнийг түүнд аваачив.

25Харин түүнд төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ.

26Зарц сөхрөн унаж түүнд мөргөөд “Эзэн, намайг тэвчиж хүлцэнэ үү. Би танд бүгдийг төлнө” гэж гуйхад

27тэрхүү зарцын эзэн ихэд өрөвдөн түүнийг суллаж, өрийг нь хэлтрүүлжээ.

28Харин өнөөх зарц гадагш гараад, өөрт нь зуун денарын өртэй байсан анд болох нэгэн зарцыг олж хараад барьж авч хоолойг нь боон, “Өрөө төл” гэв.

29Харин анд нь болох тэр зарц сөхрөн унаж, түүнээс гуйн “Намайг тэвчиж хүлцээч. Чамд бүгдийг төлнө” гэжээ.

30Харин тэр үл хүсэн, явж түүнийг өр ширээ төлтөл нь шоронд хаяв.

31Анд зарц нар нь болсон явдлыг хараад ихэд гутарч, эзэндээ очиж, болсон бүгдийг мэдэгджээ.

32Тэгтэл эзэн нь түүнийг дуудаад түүнд “Ёрын муу зарц, чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн.

33Би чамайг өршөөсний адил чи бас анд чинь болох тэр зарцыг өршөөх ёстой байсан бус уу?” гээд

34ихэд хилэгнэн уурлаж, өр ширээ бүгдийг төлөх хүртэл нь түүнийг зандалчинд тушаажээ.

35Түүнчлэн та нарын нэгбүр чинь ах дүүгээ зүрхнээсээ эс уучлах аваас тэнгэрлэг Эцэг минь ч та нарт мөн тэгж хандах болно гэлээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help