Дуулал 99 - Ариун Библи 2013(AB2013)

Бурханы ариуныг магтахуй

1ЭЗЭН захирдаг.

Ард түмэн чичрэгтүн!

Тэрээр херубуудын дээр заларна.

Газар дэлхий ганхагтун!

2ЭЗЭН Сионд аугаа бөгөөд

Бүх ард түмний дээр өргөмжлөгдсөн.

3Таны аугаа, сүрдмээр нэрийг

Тэд магтан дуулаг.

Тэр ариун.

4Хүч чадлын Хаан,

Шударгыг хайрлагч Та

Чигч шударгыг батжуулсан.

Та Иаковт шүүлт ба зөвт байдлыг гүйцэлдүүлсэн.

5Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,

Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн!

Тэр ариун.

6Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд,

Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан.

Тэд ЭЗЭНийг дуудсанд

Тэрээр тэдэнд хариулсан.

7Тэр тэдэнд үүлэн багананаас айлдсан

Тэд Түүний өгсөн гэрчлэл ба зарлигийг сахин биелүүлсэн.

8Бидний Бурхан ЭЗЭН,

Та тэдэнд хариулсан.

Та тэднийг уучилдаг Бурхан,

Мөн тэдний үйлдэлд өшөө авагч байсан.

9Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,

Түүний ариун ууланд мөргөгтүн!

Учир нь Бурхан ЭЗЭН маань ариун.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help