Иаков 2 - Ариун Библи 2013(AB2013)

Ялгаварлахаас сэрэмжлүүлсэн нь

1Ахан дүүс минь, алдрын Эзэн Есүс Христдээ итгэх итгэлдээ бусдыг бүү алагчил.

2Хэрэв танай цуглаанд хээнцэр хувцасласан, алтан бөгжтэй хүн мөн хиртэй хувцастай ядуу хүн орж ирвэл

3та нар хээнцэр хувцас өмссөн нэгнийг нь анхаарч “Та энд тухлан суу” гээд, харин ядуу хүнд “Чи тэнд зогс, эсвэл миний хөлийн гишгүүр хавьд суу” гэвэл

4та нар өөрсдийнхөө дунд ялгаварлал гаргаж, ёрын бодолтой шүүгчид болсон хэрэг бус уу?

5Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэлдээ баян байлгахаар сонгоогүй гэж үү?

6Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү?

7Та нарыг дууддаг эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү?

8Та нар хаан хууль болох “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэснийг Бичвэрийн дагуу биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна. гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу?

21Бидний эцэг Абрахам тахилын ширээн дээр хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү?Эх 22:1–14

22Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна.

23“Бурханд Абрахам итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон юм” гэж өгүүлдэг Бичвэр биелэгдсэн бөгөөд Бурханы анд нөхөр гэж Абрахам дуудагдах болсон.Эх 15:6; 2Шс 20:7; Иса 41:8

24Хүн зөвхөн итгэлээр бус, үйлсээр зөвтгөгддөгийг та нар харж байна.

25Мөн үүний адилаар янхан эм Рахаб зарлага элч нарыг хүлээн авч, тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж үү?Иош 2:1–21

26Учир нь сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл болой.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help