Дуулал 61 - Ариун Библи 2013(AB2013)

Бурханы хамгаалалтын баталгааУдирдаачид: Чавхдаст хөгжимд. Давидын дуулал.

1Хашхирахыг минь сонсооч, Бурхан,

Залбиралд минь чих тавиач.

2Зүрхээ цөхрөн доройтоход

Газар дэлхийн хязгаараас би

Таныг дуудаж байна.

Надаас өндөр хад уруу

Намайг хөтлөн гаргаач.

3Учир нь Та надад

Хоргодох газар,

Дайсны урдах бат бэх цамхаг билээ.

4Би майханд тань мөнхөд амьдрахсан.

Таны жигүүрийн сүүдэр дор хоргодохсон. Села

5Бурхан, Та тангаргуудыг минь сонссон билээ.

Нэрээс тань эмээгчдийн өвийг

Та надад өгсөн.

6Та хааны өдрүүд дээр өдрүүд нэмж,

Он жилүүдийг нь үеийн үед

үргэлжлүүлэх болтугай.

7Тэрээр Бурханы өмнө мөнхөд амьдарна.

Түүнийг хамгаалуулахаар

Энэрэл хайр ба үнэнийг томилооч.

8Тийнхүү өдөр өдрөөр ам өчгөө төлсөөр

Би Таны нэрийг мөнхөд магтан дуулна.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help