Дуулал 127 - Ариун Библи 2013(AB2013)

Бурханы ивээл орон гэртСоломоны өгсөх дуу.

1ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш

Түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө.

ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш

Манаач хүн дэмий л сэрүүн байна.

2Хайрладаг хүндээ Тэр нойрыг ч өгдөг атал

Харин та нар эрт босож, оройттол суугаад,

Зүтгэж олсон талхаа идэх нь

Зүгээр л дэмий аж

3Харагтун, үр хүүхэд ЭЗЭНээс ирэх өв,

Умайн үр жимс нь шагнал болой.

4Залуу хүний хөвгүүд

Дайчны гарт буй сум адил.

5Тэднээр саадгаа дүүргэсэн хүн

Юутай ерөөлтэй вэ!

Үүд хаалган дээр

дайснуудтайгаа тэд ярилцах үедээ

Ичгүүрт эс ормой.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help