Дуулал 150 - Ариун Библи 2013(AB2013)

ЭЗЭНий аугааг магтагтун!

1ЭЗЭНийг магтагтун!

Бурханыг ариун газарт нь магтагтун!

Түүнийг хүчирхэг огторгуйд нь магтагтун!

2Хүчит үйлсийнх нь төлөө

Түүнийг магтагтун!

Эрхэм аугаагийнх нь дагуу

Түүнийг магтагтун!

3Бүрээн дуугаар Түүнийг магтагтун!

Босоо ятга ба ятгаар Түүнийг магтагтун!

4Хэнгэрэг дэлдэн бүжиг бүжиглэн

Түүнийг магтагтун!

Чавхдаст хөгжим, лимбээр

Түүнийг магтагтун!

5Чанга цан хөгжмөөр

Түүнийг магтагтун!

Цангинах цан хөгжмөөр

Түүнийг магтагтун!

6Амьсгалтай бүхэн

ЭЗЭНийг магтагтун!

ЭЗЭНийг магтагтун!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help