1Тэр нэгэн Амралтын өдөр, тариан талбайгаар дайран өнгөрч явахад шавь нар нь тариан түрүү шувтран авч гартаа цайруулан иджээ. Тэр тэгсэнд гар нь зүгээр болсон байлаа.
11Харин тэд уур хилэнгээр дүүрч, Есүсийг хэрхэх талаар өөр хоорондоо ярилцацгаав.
Арван хоёр элчийг сонгов(Мт 10:1–4; Мк 3:13–19)12Тэр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв.
13Өглөө болоход Тэр шавь нараа Өөр дээрээ дуудаад, тэднээс арван хоёрыг сонгон, элч нар гэж нэрлэв.
14Эдгээр нь Петр гэж нэрлэгдсэн Симон болон түүний дүү Андрей, Иаков, Иохан, Филип, Бартоломай,
15Матай, Томас, Алфайн хүү Иаков, Зеалот гэгдэх Симон,
16Иаковын хүү Иудас, урвагч болсон Искариотын Иудас нар болой.
Есүс сургаал зааж, эдгээж байв(Мт 4:23–25)17Тэгээд Тэр тэдний хамт уруудан бэлд бууж ирээд зогсов. Тэнд асар олон дагалдагч нар нь байсан бөгөөд бүх Иудей, Иерусалим, Тир болон Сидоны эрэг хавийн нутгуудаас ирсэн үй олон хүн
18Түүнийг сонсох бас өвчнөө эдгээлгэх гэж иржээ. Мөн бузар сүнсэнд тарчилсан хүмүүс ч илааршиж байлаа.
19Түүнээс хүч гарч, бүгдийг эдгээж байсан учир цугласан олон бүгд Түүнд гар хүрэхийг чармайн байв.
Ерөөлтэй ба золгүй нь(Мт 5:1–12)20Есүс шавь нарын зүг харцаа хандуулан
—Ядуус та нар ерөөлтэй еэ! Бурханы хаанчлал та нарынх юм.
21Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Та нар инээх болно.
22Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, гадуурхан, доромжилж, нэрийг чинь ёрын муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ!Хоёр өөр суурь(Мт 7:24–27)
46Та нар Намайг “Эзэн, Эзэн” гэж дууддаг хэрнээ юунд хэлснийг минь үйлддэггүй юм бэ?
47Над уруу ирж, үгийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч нь хэнтэй адил болохыг та нарт Би харуулъя.
48Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг, газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан хүнтэй адил юм. Үер болж, гол халин байшинг дайрсан боловч хөдөлгөж чадсангүй. Учир нь байшин бат бөх баригдсан ажээ.
49Харин сонсоод, үүний дагуу эс үйлддэг нь газар дээр суурь тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүйрэл асар их байлаа гэж сургалаа.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.