Дуулал 26 - Ариун Библи 2013(AB2013)

Шударга зөвийн төлөө гуйлт тунхаглалДавидын дуулал.

1Би гэмгүй явж,

Гуйвалгүйгээр ЭЗЭНд итгэсэн тул,

ЭЗЭН, Та намайг зөвтгөөч!

2ЭЗЭН, намайг шалгаж,

Намайг туршаач!

Элэг, зүрхийг минь шалгаач!

3Хайр энэрэл тань

Нүдний минь өмнө буй агаад

Таны үнэнээр би явсан.

4Хуурмаг хүмүүстэй би суудаггүй.

Дүр эсгэгч нартай хамт ч би явахгүй.

5Ёр мууг үйлдэгчдийн чуулганыг би үзэн яддаг.

Буруутантай хамт би суугаагүй.

6Зэмгүй цэврээр би гараа угааж,

Таны тахилын ширээг тойрно, ЭЗЭН.

7Ингэх нь талархлын дууг би сонсгож,

Таны бүх гайхамшигт үйлсийг өгүүлэхийн тулд буюу.

8ЭЗЭН, би Таны өргөөний оршихуй хийгээд

Таны сүр жавхлангийн орших газарт хайртай.

9Сэтгэлийг минь нүгэлтнүүдтэй хамт,

Амийг минь цус урсгагчидтай хамт бүү аваач!

10Тэдний гарт булай үйлдлүүд буй агаад

Баруун гар нь хахуулиар дүүрэн.

11Харин би үнэнчээрээ явна.

Намайг аварч, намайг нигүүлсээч!

12Хөл минь тэгш газарт зогсном

Цугларалтуудад би ЭЗЭНийг ерөөнөм.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help