Эхлэл 19 - Ариун Библи 2013(AB2013)

Содомын завхрал

1Хоёр тэнгэрэлч Содомд үдшээр иржээ. Лот, Содомын гулдан хаалган дээр сууж байснаа тэднийг харж, босон угтаад, нүүрээрээ газарт доош мэхийв. Тэрээр

—Харагтун,

2эзэд минь! Зарцынхаа гэрээр орж, хөлөө угааж, хоноод маргааш өглөө эрт босож аян замдаа гарна уу? гэсэнд тэд

—Үгүй, бид гадаа талбайд хононо гэв.

3Тэгээд Лот тэднээс хүчлэн гуйсанд тэд Лотынд очиж гэрт нь оржээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн, исгээгүй талх барьж өгсөнд тэд идэцгээв.

4Тэднийг хэвтэхийн өмнө тэр хотын эрчүүд болох Содомын эрчүүд хөгшин залуугүй бүгд тал бүрээс цуглан гэрийг нь бүсэлж,

5Лотыг дуудан түүнд

—Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна вэ? Тэднийг бидэнд гаргаж ир, бид тэдэнтэй хурьцацгаая! гэв.Содом, Гоморра устав

12Нөгөө хүмүүс Лотод

—Энд танайхнаас өөр хэн хэн байна вэ? Хүргэн, хөвгүүд, охид гээд энэ хотод байгаа өөрийн гэсэн хэнийг ч болов энэ газраас гадагш гарга.

13Тэдний хашхираан ЭЗЭНий өмнө үлэмж их болсон учир бид энэ газрыг устгана. Үүний учир биднийг ЭЗЭН илгээсэн юм.

14Тэгээд Лот гадагш гарч, охидыг нь авахаар болсон хүргэддээ

—ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босогтун, энэ газраас гарагтун! гэв. Харин хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж боджээ.

15Үүр цайх үеэр тэнгэрэлч нар Лотыг яаруулан

—Босогтун, энд байгаа эхнэр, хоёр охиноо аваад яв. Эс тэгвээс та нар энэ хотын шийтгэлтэй хамтдаа устгагдах болно гэжээ.

16Харин Лотыг саатан тээнэгэлзэхэд тэр хүмүүс түүний гараас мөн эхнэрийнх нь болон хоёр охиных нь гараас зууран авч, ЭЗЭН тэдэнд өршөөнгүй хандсан тул тэднийг гадагш гарган, хотын гадна аваачиж тавив. гэж дуудах болжээ.

23Лотыг Зоарт орж ирэхэд нар мандсан байв.

24ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр ба галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ.

27Абрахам өглөө эрт босоод, ЭЗЭНий өмнө зогсож байсан тэр газартаа очив.

28Тэрээр Содом, Гоморра болон бүх тал газрыг өнгийн харахад, зуухнаас гарч байгаа утаа шиг утаа бургилж байлаа.

29Бурхан талын хотыг устгахдаа Абрахамыг дурсан санаж, Лотын сууж байсан хотыг устган сүйрүүлэхдээ Лотыг сүйрлийн дундаас мэнд гаргажээ.

Моаб ба аммончуудын гарваль

30Лот, Зоарт амьдрахаас айсан учир хоёр охиныхоо хамт Зоараас гарч, ууланд сууж, хоёр охинтойгоо агуйд амьдрах болов.

31Нэгэн өдөр том охин нь дүү охиндоо

—Аав маань өвгөрлөө. Энэ газарт ертөнцийн жам ёсоор бидэн дээр орох хүн алга байна.

32Тиймээс аавдаа дарс уулгаад, түүнтэй унтаж, улмаар эцгийнхээ үр удмыг залгамжлуулан үлдээцгээе гэв.

33Тэр шөнөдөө тэд эцэгтээ дарс уулгаж, том охин нь аав дээрээ оржээ. Харин аав нь охиныхоо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй.

34Түүний маргааш нь том охин нь охин дүүдээ

—Өнгөрсөн шөнө би эцэг дээрээ орсон. Өнөө шөнө ч бас чи түүн дээр орж эцгийнхээ үр удмыг залгамжлуулан үлдээцгээе гэв.

35Тэр шөнөдөө тэд эцэгтээ дахин дарс уулгаж, бага охин нь босож очоод, эцэг дээрээ оржээ. Эцэг нь охиноо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй.

36Ингэж Лотын хоёр охин нь эцгээсээ хүүхэдтэй болов.

37Том охин нь хүү төрүүлж, хүүгээ Моаб гэж нэрлэжээ. Тэр нь өнөөгийн моабчуудын өвөг билээ.

38Бага охин нь бас хүү төрүүлж, хүүгээ Бен-амми гэж нэрлэсэн нь өнөөгийн аммончуудын өвөг билээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help