1Тэгээд Самуел бүх Израильд хандан
—Харагтун! Та нарын надад хэлсэн бүгдийг буюу дуу хоолойг чинь би сонсож, та нарын дээр хааныг томилов.
2Одоо та нарын өмнө алхаж яваа хааныг харагтун. Харин би өтөлж, үс минь бууралтлаа. Мөн миний хөвгүүд ч та нартай хамт байна. Би хар багаасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа.
3Би энд байна. ЭЗЭНий өмнө болон Түүний тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн! Би хэний үхрийг эсвэл хэний илжгийг булааж авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлж, хэнийг зовоон дарамталж, нүдээ таглан хэний гараас хээл хахууль авсан бэ? Тэгсэн аваас би та нарт буцааж өгье гэв.
4Хүмүүс
—Та биднийг хууран мэхлээгүй, зовоон дарамтлаагүй, хэний ч гараас юу ч булааж аваагүй гэцгээв.
5Самуел тэдэнд
—Та нар миний гараас юу ч олоогүйг өнөөдөр ЭЗЭН та нарын дунд гэрчилж мөн ЭЗЭНий тослогдсон хүн өнөөдөр гэрч болж байна гэхэд тэд түүнд
—Тэр гэрч мөн гэцгээв.
6Тэгэхэд Самуел ард олонд
—Мосе Аарон нарыг томилж, та нарын эцэг өвгөдийг Египетээс авчирсан ЭЗЭН гэрч мөн. би ЭЗЭНий өмнө та нарыг шүүхийн тулд одоо энд зогсогтун.
8Иаков Египетэд очсон үед та нарын эцэг өвгөд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирсан билээ. Тэгэхэд ЭЗЭН, Мосе Аарон хоёрыг илгээж, тэд эцэг өвгөдийг чинь Египетээс гаргаж, энэ нутагт суурьшуулсан. Иефта, Самуел нарыг ЭЗЭН илгээж, тойрон хүрээлж байсан дайснуудын чинь гараас та нарыг аварсан билээ. Тэгээд та нар аюул заналгүй амьдран суув.
12Гэтэл Аммоны хаан Нахаш та нар уруу ирэхийг та нар хараад, хэдийгээр та нарын хаан Бурхан ЭЗЭН байсаар атал “Үгүй, биднийг хаан захирах ёстой” гэж надад хэлэв. байх болно.
16Тиймээс зогсож, та нарын нүдний өмнө ЭЗЭНий үйлдэх энэ агуу үйлсийг үзэгтүн!
17Өнөөдөр буудайн ургацын үе бус уу? Би ЭЗЭНийг дуудахад ЭЗЭН аянга дуутай бороо оруулна. Та нар өөрсдөдөө хааныг гуйснаар ЭЗЭНий мэлмийн өмнө үйлдсэн бузар муу чинь асар их болохыг ойлгож, харах болно гэв.
18Тийнхүү ЭЗЭНийг Самуел дуудахад ЭЗЭН тэр өдөр аянга дуутай бороо оруулав. Бүх ард олон ЭЗЭН ба Самуелаас ихэд айжээ.
19Тэгээд бүх ард олон Самуелд
—Бид өөрсдөдөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг үхүүлэхгүйн тулд боол биднийхээ төлөө Бурхан ЭЗЭНдээ залбирна уу гэцгээв.
20Самуел хүмүүст
—Бүү айгтун. Та нар энэ бүх бузар мууг нэгэнт үйлдэв. Гэсэн ч ЭЗЭНийг дагахаас эргэж буцалгүй, харин бүх зүрхээрээ ЭЗЭНд үйлчлэгтүн.
21Хэрэг тус болохгүй, аврал өгөхгүй дэмий хоосон юмыг дагаж бүү гажигтун! Тэд бол дэмий хоосон зүйлс билээ.
22Учир нь ЭЗЭН аугаа нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг хөсөр хаяхгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохыг таалав.
23Үүнээс гадна, ЭЗЭНий өмнө та нарын төлөө би залбирахаа болих тийм нүглийг үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн болоод зөв шударга замыг заана.
24Зөвхөн ЭЗЭНээс эмээж, бүх зүрхээрээ үнэн дотор Түүнд үйлчлэгтүн! Тэр та нарт юутай агуу зүйлс үйлдсэнийг санагтун!
25Харин та нар хорон муу хэрэг үйлдсээр байвал та нар ч, та нарын хаан ч хамагдан арилах болно гэжээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.