1ЭЗЭН дотор би хоргодном
“Уулын зүг шувуу шиг зугт” гэж
Та нар яаж хэлж чадна вэ!
2Харагтун, гэм буруутнууд нумаа хөвчилж,
Сумаа тавихаар зэхэж байгаа нь
Зөв шударга зүрхтэй нэгэн уруу
Харанхуйд харвахын тулд болой.
3Хэрэв сууриуд устгагдвал
Зөв шударга нэгэн юу хийж чадах вэ?
4ЭЗЭН ариун сүмдээ байна
ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна.
Түүний мэлмий хүмүүнийг ажиглаж, харц нь шалгадаг.
5Зөвтийг хийгээд буруутыг
ЭЗЭН шалгадаг бөгөөд
Хүчирхийлэлд дурлагчийг
Түүний сэтгэл үзэн яддаг билээ.
6Буруут дээр Тэрээр урхи буулгах бөгөөд
Гал, хүхэр ба түлэх салхи
Тэдний аяганы хувь хишиг болох юм.
7ЭЗЭН зөвт, Тэрээр зөв үйлдэлд дуртай
Шударга нэгэн Түүний царайг харах болно.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
