Дуулал 67 - Ариун Библи 2013(AB2013)

Бурханыг магтах үндэстнүүдУдирдаачид: Утсан хөгжим дээр. Дуулал. Дуу.

1Биднийг нигүүлсэн биднийг ерөөж,

Царайгаа дээрээс минь

гэрэлтүүлээч, Бурхан! Села

2Энэ нь Таны зам дэлхий дээр,

Таны аврал бүх үндэстний дунд

Танигдахын тулд билээ.

3Бурхан, Таныг ард түмнүүд магтаг

Ард түмэн Таныг магтаг, бултаараа.

4Үндэстнүүд баярлан баяр хөөрөөр дуулаг.

Учир нь Та хүмүүсийг

Шударга ёсоор шүүж,

Дэлхий дээр үндэстнүүдийг

Захирах болно. Села

5Бурхан, Таныг ард түмнүүд магтаг.

Ард түмэн бүгдээрээ Таныг магтаг,

6Газар ургацаа ургуулан гаргажээ.

Бурхан, бидний Бурхан

Биднийг ерөөнө.

7Бурхан биднийг ерөөнө,

Газар дэлхийн бүх хязгаар

Түүнээс эмээдэг.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help