Иов 9 - Ариун Библи 2013(AB2013)

Иовын хариу: Зуучлагч гэж үгүй

1Тэгэхэд Иов хариулан

2—Тийм байдаг гэдгийг би үнэхээр мэднэ.

Бурханы өмнө хүн хэрхэн зөвт байж чадах билээ?

3Хэрэв хэн нэгэн Түүнтэй зөвийн тухайд маргахыг хүсвэл,

Мянгаас ганц удаад ч Түүнд хариулж эс чадна.

4Зүрх мэргэн, хүч төгөлдөр Түүнийг

Эсэргүүцчихээд амжилт олсон хэн байна?

5Уулсыг нүүлгэдэг Тэрээр

Уурандаа тэднийг хөмрүүлэхэд нь

Тэд яаж гэдгийг нь мэддэггүй билээ.

6Тэрээр газар дэлхийг ч байрнаас нь сэгсэрч,

Баганануудыг нь ганхуулдаг.

7Түүнийг тушаахад нар манддаггүй бөгөөд

Тэрээр оддыг лацаддаг.

8Тэр Өөрөө тэнгэрүүдийг сунган татаж,

Далайн давалгаануудыг доош гишгэчдэг.

9Тэрээр Баавгайн орд, Маралын орд болон Долоон од,

Мөн өмнөдийн ордуудыг бүтээсэн билээ.

10Тэрээр ухааршгүй агуу зүйлс хийгээд

Тоо томшгүй гайхамшгуудыг бүтээж байдаг.

11Тэр миний хажуугаар өнгөрсөн бол

Түүнийг би харахгүй байх байсан.

Тэрээр цаашаа өнгөрсөн бол

Түүнийг би ажиглахгүй байх байсан.

12Тэрээр шүүрэн авахад

Хэн Түүнийг саатуулж чадах вэ?

Хэн Түүнд “Та юу хийж байна вэ?” гэж

хэлж чадах байсан бэ?

13Бурхан уураа буцаахгүй.

Рахабын туслагч нар

Түүний дор сөхөрдөг юм.

14Тэгэхээр би Түүнд хэрхэн хариулж,

Түүний өмнө үгсээ сонгох вэ?

15Хэдийгээр би зөв байсан ч

Хариулж чадахгүй байсан.

Шүүгчийнхээ өршөөлийг би гуйх ёстой байж.

16Хэрэв би дуудаж, Тэр надад хариулсан бол

Дуу хоолойг минь Тэр сонссон гэдэгт

Би итгэж чадахгүй байх байсан.

17Учир нь Тэр намайг шуургаар довтолж,

Шалтгаангүйгээр шархнуудыг минь олшруулав.

18Тэрээр амьсгаа авахыг ч надад зөвшөөрөлгүй,

Харин уй гашуугаар намайг дүүргэдэг.

19Хүчний тухайд,

Харагтун, Тэрээр Хүчит Нэгэн юм!

Шударга ёсны хувьд,

Түүнийг хэн дуудаж чадах вэ?

20Би хэдий зөвт ч гэсэн

Миний ам намайг буруутгах болно.

Би хэдийгээр өөлөх өөгүй ч

Тэр намайг буруутай гэж тунхаглах болно.

21Би гэм буруугүй.

Амь голоо үл бодов, би

Амьдрал юугаа жигшив, би

22Энэ бүгд нэг бус уу.

Иймээс би “Тэрээр өөлөх өөгүйг ч,

гэм буруутанг ч устгадаг” гэж хэлдэг.

23Хэрэв гамшиг гэнэтийн үхлийг авчирдаг бол

Гэмгүй нэгний цөхрөлийг

Тэр элэглэдэг юм.

24Газар дэлхий буруутуудын гарт өгөгдсөн юм.

Тэрээр шүүгч нарынх нь нүүрийг бүтээдэг.

Хэрэв Тэр л биш бол

Өөр хэн байх билээ?

25Миний өдрүүд ямар ч гүйгчээс илүү хурдан урсана.

Тэд зугтан одож, сайныг эс үзнэ.

26Энэ нь хулсан завинууд мэт хурднаар,

Олзонд шумбан дайрах

бүргэд мэт шалмагаар өнгөрөн оддог.

27Хэдийгээр би “Би гомдолоо мартаж,

Гунигт төрхөө орхиж,

хөгжөөнтэй байя” гэж хэлдэг ч

28Би бүх өвчин зовлонгоосоо айдаг.

Учир нь Та намайг гэмгүй гэж тооцохгүй гэдгийг би мэднэ.

29Би шийтгэгдэнэ,

Тэгэхээр дэмий зүтгэж яах юм?

30Өөрийгөө цас мэт хөөсрүүлэн угааж,

Гараа шүлтээр цэвэрлэлээ ч,

31Та намайг нүхэнд унагаж

Хувцас минь надаас ой гутах биз ээ.

32Учир нь Тэрээр хүний хүү биш ээ.

Миний асууж болох,

Хамтдаа тэгээд шүүх уруу явж болох

Над шиг хүн биш билээ.

33Бид хоёрын аль алин дээр гараа тавих

Шүүгч гэж бидний дунд үгүй.

34Тэр саваагаа надаас холдуулж,

Түүний аюумшиг намайг эс түгшүүлэг!

35Тэгвэл би Түүнээс эмээлгүй ярихсан.

Учир нь би дотроо иймэрхүү биш гэдгээ мэдэх билээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help