Илчлэл 1 - Ариун Библи 2013(AB2013)

Оршил ба мэндчилгээ

1Удахгүй болох ёстой юмсыг боолууддаа үзүүлэхийн тулд Бурханаас Түүнд өгсөн, Есүс Христийн илчлэл. Тэнгэрэлчээ Тэрээр илгээж, боол Иохандаа үүнийг мэдүүлсэнд

2тэрбээр Бурханы үг болон Есүс Христийн гэрчлэлийг мөн үзсэн бүхнээ гэрчилсэн болой.

3Энэхүү эш үзүүллэгийн үгсийг уншигч ба сонсогч мөн үүнд бичигдсэнийг сахигчид нь ерөөлтэй еэ! Учир нь цаг ойрхон байна.

4Иоханаас Ази дахь долоон чуулганд: Нигүүлсэл ба амар тайван нь, байгаа болон байсан мөн хожим ирэх Нэгэнээс болон Түүний сэнтийн өмнөх долоон сүнснээс

8Байгаа, байсан, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан “Альфа ба Омега нь Би байгаа юм” хэмээн айлдаж байна.Христийн үзэгдэл

9Есүс доторх зовлон зүдүүр, хаанчлал, тэвчээрийг хамтран хуваалцагч ба ах дүү чинь болох Иохан би Бурханы үг болон Есүсийн гэрчлэлээс болж Патм хэмээх арал дээр байлаа.

10Эзэний өдөр би Сүнс дотор байсан бөгөөд ард маань бүрээнийх мэт чанга дуу сонсогдож,

11Чи юу харснаа номд бичиж Ефес, Смирна, Пергам, Туатейр, Сардей, Филаделфи, Лаодикт буй долоон чуулганд илгээ гэв.

12Надтай ярьсан дуу хэнийх болохыг үзэхээр би эргэн харахдаа долоон алтан дэнг үзлээ.

13Урт дээл өмсөж, цээжээрээ алтан бүс бүсэлсэн Хүний Хүү лугаа адил Нэгэн дэнгүүдийн дунд байлаа.Дан 7:13, 10:5

14Түүний толгой ба үс нь цагаан ноос буюу цас адил цагаан агаад нүд нь галын дөл адил,Дан 7:9, 10:6

15хөл нь зууханд улайсгаж өнгөлсөн хүрэл адил, дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа.Езк 1:24, 43:2

16Тэр баруун мутартаа долоон од барьж, хоёр талдаа иртэй хурц илд амнаас нь цухуйх бөгөөд нүүр нь хурцаар гэрэлтэх нар мэт байв.

17Би Түүнийг хармагц хөлд нь, үхсэн мэт уналаа. Баруун мутраа над дээр Тэр тавиад

—Бүү ай. Эхэн ба эцэс нь Би бөгөөдИса 44:6, 48:12; Илч 2:8, 22:13

18амьд Нэгэн мөн. Би үхсэн байсан. Гэвч харагтун! Би үеийн үед амьд бөгөөд Надад үхлийн ба Үхэгсдийн орны түлхүүр бий.

19Тиймээс чи юу харснаа, юу байгааг болон эдгээрийн дараа юу тохиолдохыг бичигтүн.

20Чиний харсан, баруун мутарт минь буй долоон од болоод долоон алтан дэнгийн нууцын тухайд, долоон од нь долоон чуулганы тэнгэрэлч бөгөөд долоон дэн нь долоон чуулган юм.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help