Дуулал 90 - Ариун Библи 2013(AB2013)

ДӨРӨВДҮГЭЭР НОМ(Дуулал 90–106)Бурхан үүрд, хүмүүн зуурдБурханы хүн Мосегийн залбирал.

1Аяа Эзэн, Та үеийн үед бидний

Орших газар байсан билээ.

2Уулс бий болохоос ч өмнө,

Таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө,

Үүрдээс үүрд мөнх хүртэл

Та Бурхан.

3Та хүнийг тоос шороонд нь буцаан

Айлдахдаа “Хүний хүүхдүүд ээ, буцагтун” хэмээнэ.

4Учир нь Таны мэлмийд мянган жил бол

Өнгөрөн одож буй өчигдөр мэт эсвэл

Шөнийн манаа адил буюу.

5Та тэднийг үерийн ус шиг хамсан бөгөөд

Тэд нойронд автжээ

Өглөөд тэд шинээр соёолон буй өвс мэт болой.

6Өглөө тэр нь цэцэглэж, соёолно.

Үдэш нь тэр хагдран хатна.

7Учир нь бид Таны хилэнгээр шатаагдаж,

Таны ууранд бид мэгдэн сандарсан.

8Та хилэнцийг маань өмнөө,

Нууцыг маань оршихуйнхаа гэрэлд байрлуулсан.

9Учир нь хамаг өдрүүд маань

Таны хилэнгийн дунд өнгөрсөн

Бид санаа алдах мэт он жилүүдээ дуусгасан.

10Амьдралын маань өдөр хоногууд далан жил юм.

Хүч чадалтай байх аваас наян жил боловч

Тэдгээрийн оргил нь зүдүүр, уй гашууд өнгөрдөг.

Учир нь энэ нь ч өнгөрч,

Бид нисэн оддог.

11Таны уурын хүч чадлыг болон

Танаас эмээх хэр хэмжээгээр

Таны хилэнг хэн ойлгодог вэ?

12Иймээс бид мэргэн зүрх олж авахын тулд

Өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч!

13Аяа ЭЗЭН, буцаж ирээч

Хэдий болтол вэ?

Зарц нараа өрөвдөөч!

14Өглөөд биднийг хайр энэрлээрээ хангаач!

Бид баясгалантайгаар дуулж,

Бүхий л өдрүүддээ баярлана.

15Биднийг зүдрээсэн өдрийнхөө тоогоор,

Муугаа үзсэн жилүүдийн маань тоогоор

Биднийг баярлуулаач!

16Өөрийнхөө үйлсийг зарц нартаа,

Сүр жавхлангаа хүүхдүүдэд нь үзүүлээч!

17Бурхан Эзэний маань ивээл

Бидэн дээр байх болтугай!

Бидний гарын үйлсийг

Бидний төлөө бат тогтоогооч!

Тийм ээ, гарын маань үйлсийг

бат тогтоогооч!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help