1Эдгээрийн дараа хаан Ахашверошийн уур хилэн намдахад, тэрээр Ваштийг, түүний юу хийснийг мөн түүний эсрэг юу зарлигласнаа санав.
2Тэгэхэд хаанд үйлчилж байсан бараа бологчид нь
—Хаанд царай зүс үзэсгэлэнтэй, онгон залуу охидыг эрж олог.
3Хаан хаанчлалынхаа бүх аймагт хянагч нарыг томилж, тэд царай зүс үзэсгэлэнтэй, онгон залуу охин бүрийг Суса цайз дахь эмэгтэйчүүдийн өргөө уруу, эмэгтэйчүүдийг хариуцдаг хааны тайган Хегаин мэдэл ба гар дор цуглуулж авчраг. Тэгээд тэдэнд оо энгэсгийг өгсүгэй!
4Тийнхүү хааны нүднээ тааллыг олсон залуу эмэгтэйг Ваштийн оронд хатан болгог гэж хэлэв. Энэ үг хааны нүднээ таатай байсан бөгөөд тэр түүнчлэн үйлдэв.
5Суса цайзад бениамин хүн Кишийн гуч, Шимеигийн ач, Иаирын хүү Мордехаи гэгч иудей хүн байв.
6Тэрээр Вавилоны хаан Небухаднезарын олзлон авчирсан Иудагийн хаан Иекониатай хамт ирсэн олзлогдогсдын хамт Иерусалимаас олзонд ирсэн хүн юм. өдрийг зарлан хааны заншлаар бэлэг сэлт өгөв.
Мордехаи хуйвалдааныг илрүүлэв19Тэгээд онгон охидыг хоёр дахь удаагаа хамтад нь цуглуулахад Мордехаи хааны дааман хаалган тушаа сууж байв.
20Мордехаин захисан ёсоор Естер үндэс угсаагаа ч, ард түмнээ ч илчилсэнгүй. Учир нь Естер, Мордехаин айлдлагыг түүний асрамжинд байх үеийнх шигээ л даган биелүүлж байв.
21Тэр өдрүүдэд, Мордехаиг хааны дааман хаалган тушаа сууж байхад босгыг сахиж байсан хааны хоёр тайган Бигтан, Тереш нар хаан Ахашверошт өширхөн, түүний аминд хүрэхийг санаархав.
22Гэвч Мордехаи үүнийг мэдээд Естер хатанд хэлэхэд Естер үүнийг Мордехаин нэрээр хаанд мэдэгдэв.
23Уг хэргийг шалгаж, үнэн болохыг олж мэдээд, тэр хоёрыг дүүжлүүрт дүүжлэв. Энэ нь хааны өмнө Шастирын номд бичигджээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
