Дуулал 42 - Ариун Библи 2013(AB2013)

ХОЁРДУГААР НОМ(Дуулал 42–72)Бурханыг хүсэмжлэхүйУдирдаачид. Корагийн хөвгүүдийн маскил.

1Буга урсгал усыг хүсэхийн адил

Бурхан Таныг сэтгэл минь хүснэм

2Бурханаар, амьд Бурханаар

Сэтгэл минь цангамуй

Би хэзээ явж, Бурханд бараалхах вэ?

3Хүмүүс надад

“Чиний Бурхан хаана байна?” гэж өдөржин хэлэхэд

Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болов.

4Урьд нь би баяр тэмдэглэж буй

олон түмний дунд явж,

Баяр хийгээд талархал өргөх уухайгаар

Тэднийг Бурханы өргөө уруу

Цуваагаар дагуулдаг байлаа.

Эдгээр зүйлийг л би санаж,

Сэтгэлдээ шаналан өвдөж байна.

5Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?

Яагаад чи миний дотор үймэрнэ вэ?

Бурханд найд,

Учир нь Түүний оршихуйн авралын төлөө

Би Түүнийг дахин магтах болно

6Бурхан минь ээ,

Сэтгэл минь миний дотор цөхөрсөн байна

Тиймээс би Таныг Иордан нутаг,

Хермон ба Мизар уулаас дурсдаг

7Таны хүрхрээнүүдийн дуунд

Оёоргүй гүн оёоргүй гүнийгээ дууддаг.

Таны давалгаа, долгио намайг нөмрөв.

8ЭЗЭН өдрөөр энэрэл хайраа тушаана

Шөнөөр Түүний дуу болох

Амьдралын минь Бурханд хандсан залбирал

Надтай хамт байна

9Өөрийн минь хад болсон Бурханд би

“Юунд Та намайг мартсан бэ?

Юунд би дайсны дарангуйллаас болж

Гашуудан явна вэ?” гэж хэлнэ

10Ясыг минь бяцлах шиг

Өстнүүд минь намайг буруутгана.

Тэд өдөржин надад

“Бурхан чинь хаана байна?” гэж хэлнэ.

11Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?

Яагаад чи дотор минь гасална вэ?

Бурханд найд!

Учир нь би миний Бурхан, миний тусламж

Түүнийгээ л магтах болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help