Матай 10 - Ариун Библи 2013(AB2013)

Арван хоёр элч(Мк 3:13–19; Лк 6:12–16)

1Есүс арван хоёр шавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүрх эрх мэдлийг өгсөн нь тэдгээрийг зайлуулах, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээхийн тулд ажээ.

2Арван хоёр элч нарын нэрс нь ийм ажгуу. Петр гэгддэг Симоноос эхлээд түүний дүү Андрей, Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан,

3Филип, Бартоломай, Томас, татвар хураагч Матай, Алфайн хүү Иаков, Таддай,

4канаан хүн Симон болон Есүсээс урвасан Искариотын Иудас нар билээ.

Арван хоёроо илгээв(Мк 6:7–13; Лк 9:1–6)

5Есүс эдгээр арван хоёрыг илгээж, тэдэнд тушаан хэлэхдээ

—Харийнхны замаар бүү яв. Самарийнхны хотоор ч бүү ор.

6Харин Израилийн гэрийн төөрсөн хоньд дээр оч.

7Та нар явахдаа “Тэнгэрийн хаанчлал айсуй” гэж тунхаглагтун.Хавчлага зовлон айсуй(Мк 13:9–13; Лк 21:12–17)

16Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай.Хэнээс айх вэ?(Лк 12:2–7, 12:8–9)

26Иймд тэднээс бүү ай. Илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ.Энхийг бус илдийг(Лк 12:51–53; 14:26–27)

34Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм.

35Хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадам эхийнх нь эсрэг болгохын тулд Би ирсэн.Шагнал(Мк 9:41)

40Та нарыг хүлээн авах нь Намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авах нь Намайг Илгээгчийг хүлээн авсан хэрэг юм.Мк 9:37; Лк 9:48, 10:16; Иох 13:20

41Эш үзүүлэгчийн нэрээр эш үзүүлэгчийг хүлээн авах хэн боловч эш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Зөвт хүнийг зөвт хүний нэрээр хүлээн авах хэн боловч зөвт хүний шагналыг хүлээн авна.

42Үнэнээр Би та нарт хэлье. Ийм өчүүхнүүдийн нэгэнд, шавийнх нь хувьд уух аяга хүйтэн ус өгсөн хэн ч шагналаа эс алдана гэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help