Дуулал 95 - Ариун Библи 2013(AB2013)

Магтаал ба дуулгаврын уриа

1Ирэгтүн, ЭЗЭНд

баясалтайгаар дуулцгаан

Авралынхаа хаданд

баяртайгаар хашхирцгаая!

2Түүний өмнө талархалтайгаар ирж,

Түүнд дууллуудаар

баяртайгаар хашхирцгаая!

3ЭЗЭН аугаа Бурхан бөгөөд

Бүх бурхдын дээд аугаа Хаан юм.

4Дэлхийн гүн газрууд

Түүний гарт байдаг бөгөөд

Уулсын оройнууд ч бас Түүнийх.

5Далай ч Түүнийх

Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөд

Түүний мутар хуурай газрыг ч хэлбэржүүлсэн.

6Ирэгтүн, биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө

мөргөн сөгдөж, сөхөрцгөөе!

7Учир нь ЭЗЭН, бидний Бурхан бөгөөд

Бид Түүний бэлчээрийн ард түмэн,

Түүний мутрын хонин сүрэг юм.

Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол

8Мерибад болсны адил,

Цөлд Массагийн өдөр болсны адил та нар зүрхээ бүү хатууруул.

9“Үйлсийг минь харсан хэрнээ

Та нарын эцэг өвгөд Намайг дөчин жилийн турш шалгаж сориход

10Би тэр үеийнхэнд цухалдаж,

Тэд зүрхэндээ төөрөлддөг,

Тэд замуудыг минь мэддэггүй хүмүүс хэмээн айлдсан.

11Тиймээс Би хилэн дотроо

Амралт уруу минь тэд эс орно хэмээн андгайлсан”

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help