2Хаад 17 - Ариун Библи 2013(AB2013)

Израилийг Хошеа хаанчлав

1Иудагийн хаан Ахазын арван хоёрдугаар онд Елагийн хүү Хошеа Самарид Израилийн хаан болж, есөн жил хаанчлав.

2Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн ч өөрийнх нь өмнө байсан Израилийн хаад шиг байгаагүй билээ.

3Ассирийн хаан Шалманесер түүний эсрэг ирсэнд Хошеа түүний боол болж, түүнд алба гувчуур өгөх болов.

4Гэтэл Хошеа Египетийн хаан Соод элч илгээн Ассирийн хаанд жил жилдээ бэлэг өргөхөө больсонд түүний урвалт хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шорон гэрт харгалзуулан хорьжээ.

Израиль Ассирид олзлогдон одов

5Тэгээд Ассирийн хаан бүх газрыг цөмрөн дайрч, Самарийг гурван жил бүсэлжээ.

6Хошеагийн есдүгээр онд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу авч явж, Гозан голын дэргэдэх Хала ба Хаборт мөн медечүүдийн хотуудад суурьшуулав.

7Өөрсдийг нь Египетийн хаан Фараоны гар дороос, Египетийн газраас гаргасан Бурхан ЭЗЭНийхээ эсрэг Израилийн хөвгүүд нүгэл үйлдэж, өөр бурхдаас эмээж,

8Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүд болон Израилийн хаадын үйлдэж байсан тогтоолуудаар явснаас ийн болсон билээ.

9Израилийн хөвгүүд Бурхан ЭЗЭНийхээ эсрэг зөв бус зүйлсийг нууцаар үйлдэж, харуулын цамхгаас авахуулаад бэхлэгдсэн хот хүртэл бүх хот сууриндаа тэд өөрсдөдөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон юм.

10Бүх өндөр толгод болон ногоон мод бүрийн доор тэд өөрсдөдөө зориулан онго багананууд ба Ашерагийн шонгуудыг босгож, явж, тэнд амьдран тэдэнд тэр газрын бурхны ёс заншлыг зааж сургаг гэж тушаав.

28Ингээд Самариас цөлөгдсөн тахилчдаас нэг нь ирж, Бетелд амьдран ЭЗЭНээс хэрхэн эмээх ёстойг тэдэнд зааж сургав.

29Гэлээ ч бүх үндэстэн буюу үндэстэн бүр өөрсдийн амьдарч буй хотууддаа өөрсдийн бурхдыг бүтээсээр бас тэднийгээ самаричуудын босгосон мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад тавьсаар байжээ.

30Вавилон хүмүүс Суккот-бенотыг, кут хүмүүс Нергалыг, хамат хүмүүс Ашимаг

31мөн аввичууд Нибхаз ба Тартакийг бүтээж, сефарвчууд Сефарваимын бурхад болох Адраммелек, Анаммелек нарт зориулан өөрсдийн үр хүүхдүүдээ галд шатаасаар байв.

32Тэд бас ЭЗЭНээс эмээж, мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад өөрсдөд нь үйлчлэх, мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг өөрсдийнхөө дундаас томилов.

33ЭЗЭНээс эмээхийн зэрэгцээ тэд цөлөгдөхөөс өмнөх үндэстнийхээ хэв маягаар өөрсдийн бурхдад ч мөн үйлчилж байв.

34Энэ өдрийг хүртэл тэд урьдын хэв маягийнхаа дагуу үйлдэж мөн ЭЗЭНээс ч үл эмээж, Өөрийнхөө Израиль гэж нэрлэсэн Иаковын хөвгүүдэд ЭЗЭНээс тушаасан тогтоол, зарлиг, хууль буюу тушаалыг ч дагахгүй байна. Эх 32:28, 35:10

35ЭЗЭН, тэдэнтэй гэрээ байгуулан тэдэнд тушааж “Та нар өөр бурхдаас эмээж, тэдэнд сөхөрч, үйлчилж, тахиж болохгүй.Гэт 20:5; Дх 5:9

36Харин агуу их хүч болон сунгасан мутраар та нарыг Египет газраас гаргасан ЭЗЭНээс та нар эмээж, Түүнд та нар мэхийж, Түүнд та нар тахил өргөгтүн.Дх 6:13

37Та нарт зориулаад Түүний бичсэн тогтоол, зарлиг, хууль болон тушаалыг та нар үүрд үйлдэхээр сахигтун. Та нар өөр бурхдаас бүү эмээ.

38Та нартай Миний байгуулсан гэрээг та нар бүү март. Та нар өөр бурхдаас бүү эмээ.

39Харин өөрсдийн Бурхан ЭЗЭНээс л та нар эмээгтүн. Тэр та нарыг бүх дайснуудын чинь гараас чөлөөлөх болно” гэж айлдсан билээ.

40Гэвч тэд үл сонсон, харин өөрсдийн эртний заншлыг үргэлжлүүлэн үйлджээ.

41Иймээс энэ үндэстнүүд ЭЗЭНээс эмээхийн зэрэгцээ өөрсдийн сийлмэл шүтээнүүддээ ч мөн үйлчлэв. Тэдний үр хүүхэд, ач гуч нар мөн адил эцэг өвгөдийнхөө үйлдлийг даган өнөөдрийг хүртэл үйлдсээр байна.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help