1ЭЗЭН захирдаг.
Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм.
ЭЗЭН Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн.
Үнэхээр дэлхий бат бэх
тогтсон бөгөөд ганхахгүй.
2Сэнтий тань эрт дээр үеэс тогтжээ.
Та өнө мөнхөөс байсаар.
3Аяа ЭЗЭН, их ус босон,
Их ус нүргээнээ өндөрсгөн
Их ус хүрхрээнээ өргөнө.
4Их усны нүргээн шуугианаас,
Далайн хүчит давалгаануудаас ч
Өндөрт буй ЭЗЭН илүү хүчтэй.
5Таны гэрчлэлүүд маш үнэн юм
Аяа ЭЗЭН, ариун тань
Таны өргөөнд үүрд мөнхөд зохистой.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
