1Лабаны хөвгүүд
—Бидний эцгийн бүх хөрөнгийг Иаков авчээ. Тэрээр манай аавын бүхий л хөрөнгөөр ийм баян чинээлэг болжээ гэж ярихыг Иаков сонсов.
2Иаков Лабаны царайг хараад тэрээр өөрт нь урьдынхтай адилгүй хандаж байгааг ажиглав.
3ЭЗЭН, Иаковт
—Чи эцэг өвгөдийнхөө нутаг, төрөл садан уруугаа буцаж яв. Би чамтай хамт гэлээ.
4Иаков хэл явуулж, Рахел Леа хоёрыг сүргийнхээ бэлчээрт дуудаж ирүүлээд
5тэдэнд хэлэхдээ
—Эцэг чинь надад өчигдөр уржигдарынх шигээ ч байхаа больсныг би царайнаас нь харж байна. Харин миний эцгийн Бурхан надтай хамт байсан.
6Намайг эцэгт чинь хамаг хүчээрээ зүтгэснийг та нар мэднэ.
7Гэвч эцэг чинь намайг мэхэлж, миний авах хөлсийг арван удаа өөрчилсөн билээ. Гэсэн хэдий ч надад муу юм хийхийг Бурхан түүнд зөвшөөрөөгүй.
8Тэрээр “Цоохор зүсмийнх нь чиний хөлс болно” гэсэн тул бүх сүрэг цоохор зүсмийн төл гаргасан. Тэрээр “Алаг зүсмийнх нь чиний хөлс болно” гэсэн тул бүх сүрэг нь алаг зүсмийн төл гаргасан.
9Ингэж л Бурхан та нарын эцгийн малыг авч надад өгөв.
10Ямаан сүрэг хээл авах үед би зүүдэндээ нүд өргөн харахад, хээлтүүлэгч ухна болгон алаг, цоохор, тарлан зүстэй байлаа.
11Бурханы тэнгэрэлч зүүдэнд минь
—Иаков! хэмээсэнд
—Би энд байна гэж би хариулсан.
—
12Чи нүдээ өргөн хар! Хээлтүүлэгч хуц болгон алаг, цоохор, тарлан зүстэй байна. Учир нь Лабаны чамд хийсээр ирсэн бүх зүйлийг би харсан.
13Би Бетелийн Бурхан байна. Чи тэнд дурсгалын багананд тос асгаж, тэнд Надад ам өчиг өгсөн билээ. Тиймээс одоо босож, энэ газрыг орхин төрсөн нутагтаа буц! гэлээ. гэж нэрлэхэд Иаков ч бас түүнийг Галеед гэж нэрлэжээ.
48Лабан
—Энэ овоо өнөөдөр чи бид хоёрын хоорондын гэрч болно гэв. Тийм учраас түүнийг Галеед гэж нэрлэдэг байжээ.
49Бас Мизпа ч гэж нэрлэдэг байжээ. Учир нь тэрээр “Бид хоёрын хэн хэн нь байхгүй байхад ЭЗЭН чи бид хоёрын хоорондохыг харах болтугай” гэсэн ажээ.
50Хэрэв чи миний охидтой зүй бусаар харьцаж эсвэл миний охидоос өөр эхнэр авбал бидэнтэй хамт өөр хүн байхгүй ч гэсэн, харагтун, Бурхан чи бид хоёрын хооронд гэрч болно гэв.
51Лабан дахин Иаковт хандаж
—Чи бид хоёрын хооронд миний босгосон энэ овоог хар. Бас энэ баганыг хар.
52Энэ овоо ч гэрч, энэ багана ч гэрч болно. Би чамд муу юм хийх гэж энэ овоог давахгүй. Чи надад муу юм хийх гэж энэ овоо болон баганыг давахгүй.
53Абрахамын Бурхан, Нахорын Бурхан, тэдний өвөг дээдсийн Бурхан, бидний хоорондохыг шийдэг гэсэнд Иаков, эцэг Исаакийнхаа Эмээгчээр тангараглав.
54Иаков бас уулан дээр тахил тахиад, ах дүү нараа дуудаж хооллов. Тэд хоолоо идэж, уулан дээр хоноцгоожээ.
55Лабан өглөө эртлэн босоод зээ нараа, охидоо үнсэж ерөөгөөд нутагтаа эргэн одлоо.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.