Дуулал 21 - Ариун Библи 2013(AB2013)

Ялалтын талархалУдирдаачид. Давидын дуулал.

1ЭЗЭН, Таны хүчинд хаан баясах болно,

Таны авралд тэр юутай их баярлана вэ!

2Та түүнд зүрхнийх нь хүслийг өгсөн бөгөөд

Уруулынх нь гуйлтад татгалзаагүй. Села

3Учир нь Та түүнийг

Сайны ерөөлөөр угтан авдаг.

Та шижир алтан титмийг

Толгойд нь өмсгөдөг.

4Тэр Танаас амь гуйсанд

Та түүнд мөнхийн мөнхөд

Урт удаан насыг өгсөн юм.

5Алдар нь Таны авралаар дамжаад агуу их юм.

Та түүний дээр алдар,

Сүр хүчийг өмсгөсөн.

6Учир нь Та түүнийг

Мөнхөд ерөөлтэй болгодог.

Та түүнийг Өөрийнхөө оршихуйд

Баяр баясгалантай болгодог.

7Учир нь хаан

ЭЗЭНд түшдэг бөгөөд

Хамгийн Дээд Нэгэний

Хайр энэрлээр тэр ганхахгүй.

8Чиний гар бүх дайснаа олно.

Чиний баруун гар

Чамайг үзэн ядагчдыг олж илрүүлэх болно.

9Чи уурласан үедээ тэднийг

Галтай зуух мэт болгоно.

ЭЗЭН уур хилэн дотроо тэднийг залгиж,

Гал тэднийг шатаана.

10Чи тэдний үрийг дэлхийгээс,

Удмынхныг нь хүний хөвгүүдийн дундаас устгана.

11Хэдийгээр тэд Таны эсрэг

Хорон мууг санаархаж,

Башир явуулга зохиовч

Тэд амжилтад хүрэхгүй.

12Учир нь Та тэднийг

Нуруугаа харуулахад хүргэх болно

Та тэдний нүүр өөд

Сумаа онилон бэлэн болгоно.

13Хүч чадлаараа, ЭЗЭН,

Та өргөмжлөгдөх болтугай!

Бид Таны сүр хүчийг

Дуулан магтах болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help