Хосеа 9 - Ариун Библи 2013(AB2013)

Израилийн нүглийн шийтгэл

1Израиль аа, та нар ард түмнүүдийн адил

Хөөр баярт бүү баяс!

Учир нь чи Бурханаа орхин завхайрсан.

Чи бүх л үтрэм дээр янхны хөлсийг хайрлав.

2Үтрэм, дарс шахуурга тэднийг тэжээхгүй,

Шинэ дарс тэдэнд хүрэхгүй.

3Тэд ЭЗЭНий газарт үлдэхгүй.

Харин Ефраим Египет уруу буцан явж,

Ассирид тэд бузар хоол идэх болно.

4Тэд ЭЗЭНд дарс цутгахгүй

Тахилууд нь Түүнд таалагдахгүй.

Талх нь гашуудагсдын талх мэт агаад,

Түүнээс идэгчид бүгд бузарлагдах болно.

Учир нь тэдний талх зөвхөн амин хувийнх нь бөгөөд

ЭЗЭНий өргөөнд орохгүй.

5Товлогдсон наадмууд болоод ЭЗЭНий найрын өдөр

Та нар юу хийх вэ?

6Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явцгаана.

Египет тэднийг цуглуулан авч,

Мемфис тэднийг булшилна.

Мөнгөн эрдэнэсийг нь хогийн ургамал эзлэн авч,

Майхнууд нь сундуугаар дүүрнэ.

7Шийтгэлийн өдрүүд иржээ,

Хонзонгийн өдрүүд ч ирчихэж.

Эш үзүүлэгч мулгуу,

сүнслэг хүн галзуу гэж

Израиль орилно.

Учир нь та нарын гэмт үйлдэл үлэмж

Хонзогнол чинь агуу ажээ.

8Бурхантай минь хамт Ефраим нь харуул, эш үзүүлэгч байсан.

Гэвч шувуу баригчийн урхи бүх замууд дээр нь байж,

Бурханых нь гэрт зөвхөн дайсагнал байна.

9Гибеагийн өдрүүдийнхтэй адил

Тэд завхралд гүн оржээ.

Тэрээр хилэнцийг нь санаж,

Нүглүүдийг нь шийтгэх болно.

10Би Израилийг цөл дэх усан үзэм мэт олсон.

Би өвөг дээдсийг чинь анхны улирал дахь инжрийн модон дээрх

Анхны жимс мэт харсан.

Гэвч тэд Баал-пеорт ирж,

Өөрсдийгөө ичгүүрт, хайрласан юмс шигээ залжээ.

11Ефраимын хувьд, яруу алдар нь шувуу мэт нисэн одож,

Төрөлт, тээлт ч үгүй, жирэмслэлт ч үгүй болно!

12Тэд хүүхдүүдээ өсгөх боловч

Би нэг ч хүнгүй болтол нь тэднийг хагацаана.

Тийм ээ, үнэхээр Би тэднээс

салах үед тэд золгүй еэ!

13Миний харснаар Ефраим, Тиртэй адил үзэсгэлэнт нугад таригджээ.

Гэвч Ефраим хүүхдүүдээ алуурчинд гарган өгнө.

14ЭЗЭН, Та өгөх юмаа тэдэнд өгөөч.

Тэдэнд үр тогтдоггүй умай, хар дэлэнг өгөөч.

15Бүх ёрын муу нь Гилгалд байна.

Үнэхээр, Би тэднийг тэнд үзэн ядахаар ирсэн билээ!

Үйлсийнх нь булай муугаас болж

Би тэднийг гэрээсээ хөөж гаргана.

Би тэднийг цаашид хайрлахгүй.

Бүх ноёд нь тэрслэгчид билээ.

16Ефраим цавчигдсан.

Үндэс нь хувхайрч,

Тэд ямар ч жимс гаргахгүй.

Тэд төрлөө гэхэд

Би хэвлийнх нь хайртуудыг алах болно.

17Тэд Түүнийг сонсоогүй тул

Бурхан минь тэднийг зайлуулж

Тэд үндэстнүүдийн дундах

Тэнүүчлэгчид болох болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help