Дэд хууль 27 - Ариун Библи 2013(AB2013)

Ебал уулан дээрх бичээст чулуу

1Мосе Израилийн ахмадуудын хамт ард түмэнд тушаан

—Өнөөдөр миний та нарт тушааж байгаа бүх тушаалыг сахь.

2Та нар ЭЗЭН Бурханыхаа өгч буй газар уруу орохоор Иорданыг гатлах өдрөө том чулуунууд босгож, шохойгоор шохойд.

16“Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

17“Хөршийнхөө шавыг хөдөлгөдөг хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

18“Сохор хүнийг замаас нь төөрүүлэгч хүн хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

19“Ирмэл, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйг хилс шүүгч нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

20“Эцгийнхээ эхнэртэй унтаж, эцгийнхээ хормойг сөхөгч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

21“Аливаа мал адгуустай явалдагч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

22“Өөрийн эгч дүү буюу эцгийнхээ эсвэл эхийнхээ охинтой хавьтсан хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

23“Хадам эхтэйгээ хавьтсан хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

24“Хөршөө нууцаар алдаг хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

25“Гэмгүй хүнийг алахаар хахууль авагч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

26“Энэ хуулийн бүх үгийг хэрэгжүүлдэггүй, гүйцэтгэдэггүй хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help