1Үүний дараа Моабын хөвгүүд, Аммоны хөвгүүд зарим меуничүүдийн хамтаар Иехошафатын эсрэг дайтахаар ирэв.
2Хэсэг хүн ирж, Иехошафатад мэдээлж
—Далайн чанадаас, Арамаас асар их цэрэг таны эсрэг ирж байна. Харагтун, тэд Хазазон-тамарт буюу нөгөө Енгедид байна гэв.
3Иехошафат айж, ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхааралаа хандуулсан ба бүх Иуда даяар мацаг барилтыг зарлав.
4Ингээд ЭЗЭНээс тусламж хүсэхээр иудачууд хамтдаа цугларчээ. ЭЗЭНийг эрэлхийлэхээр тэд Иудагийн бүх хотоос ирэв.
Иехошафатын залбирал ба ялалт5Тэгээд Иехошафат Иуда болон Иерусалимын чуулганы дунд, ЭЗЭНий өргөөнд шинэ хашааны өмнө зогсоод,
6залбиран
—Бидний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН, Та тэнгэр дэх Бурхан бус уу? Та үндэстнүүдийн бүх хаанчлалыг захирагч биш гэж үү? Хүч чадал Таны мутарт байдаг тул Таны эсрэг зогсож хэн ч үл чадна.
7Бидний Бурхан, Та энэ нутгийнхныг Өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж, тэдний газар нутгийг анд найз Абрахамынхаа үр удамд мөнхөд өгөөгүй гэж үү? зэрэг дааж чадахааргүй их юмсыг олов. Тэнд маш их юм байсан учраас тэд гурван хоногийн турш олз цуглуулан авчрав.
26Тэгээд дөрөв дэх өдөр тэд Беракагийн хөндийд цугласан бөгөөд тэнд тэд ЭЗЭНийг ерөөсөн билээ. Тиймээс тэд тэр газрыг өнөөдрийн өдрийг хүртэл “Беракагийн хөндий” гэж нэрлэсэн билээ.
27Иуда болон Иерусалимын бүх хүн Иехошафатаар тэргүүлүүлэн Иерусалим уруу баяр хөөртэйгөөр буцжээ. Учир нь ЭЗЭН тэднийг дайсных нь ялагдалд баярлуулсан юм.
28Тэд Иерусалимд ЭЗЭНий өргөөнд босоо ятга, ятга, бүрээн дуутай ирцгээв.
29Израилийн дайснуудын эсрэг ЭЗЭН Өөрөө дайтсаныг тэд сонсоод, дэлхийн бүх хаанчлал дээр Бурханаас эмээхүй нөмрөн байв.
30Ийнхүү Иехошафатын хаанчлал амар амгалан байв. Учир нь түүний Бурхан бүх талаар түүнд амар жимрийг өгсөн юм.
Иехошафатын хаанчлал төгсөв(1Ха 22:41–50)31Иехошафат Иудаг ийнхүү захирав. Тэрээр хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Иерусалимд хаанчилжээ. Түүний эх Шилхийн охин Азуба байв.
32Тэрээр эцэг Асагийнхаа замаар замнаж, ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнээрээ эс гажив.
33Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд устаагүй байв. Ард түмэн зүрх сэтгэлээ эцэг өвгөдийнхөө Бурханд хараахан хандуулаагүй байлаа.
34Иехошафатын бусад үйл хэрэг эхнээсээ төгсгөл хүртэл, харагтун, тэд Израилийн Хаадын номд бичигдсэн Хананигийн хүү Иехүгийн шастирт тэмдэглэгдсэн юм.
35Үүний дараа Иудагийн хаан Иехошафат Израилийн хаан Ахазиатай нэгдэв. Ингэж тэрээр бурууг үйлдэв.
36Иехошафат Таршиш уруу явах хөлөг онгоц хийхээр түүнтэй нэгдэж, тэд Езион-геберт онгоцнуудыг хийв.
37Тэгэхэд Марешагийн Додавахугийн хүү Елиезер Иехошафатын эсрэг эш үзүүлж
—Чи Ахазиатай нэгдсэн учир ЭЗЭН чиний ажлыг нураалаа гэв. Тиймээс тэдний хөлөг онгоцууд сүйрч, Таршиш уруу явж чадсангүй.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.