1Тэр өдөр чи:
“ЭЗЭН минь ээ,
Талархалаа Тандаа өргөе.
Надад уурласан хэдий ч уураа Та татаж,
Намайг тайвшрууллаа.
2Үзэгтүн, Бурхан бол миний аврал
Би итгэнэ, би үл айна.
ЭЗЭН БУРХАН бол миний хүч, миний дуу.
Тэр надад аврал болов” гэж хэлэх болно.
3Та нар авралын худгаас
баяртайгаар ус татна.
4Тэр өдөр та нар:
“ЭЗЭНд талархацгаа.
Нэрийг нь дууд.
Ард түмнүүдийн дунд үйлсийг нь мэдэгдэж
Алдар нэр нь аугаа гэдгийг тунхагла.
5Гайхамшгийг үйлдсэн
ЭЗЭНийг магтан дуул.
Газар дэлхий даяар
энэ бүхнийг мэдүүл.
6Сионы оршин суугчид аа!
чанга хашхиран уухайлцгаа.
Та нарын дунд байгаа аугаа нь
Израилийн Ариун Нэгэн юм” гэж хэлэх болно.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
