Дуулал 40 - Ариун Библи 2013(AB2013)

Чөлөөлөлтийн талархал, тусламж эрсэн залбиралУдирдаачид. Давидын дуулал.

1Би ЭЗЭНийг тэвчээртэйгээр хүлээсэн

Тэр над уруу ойртож,

Хашхирахыг минь сонссон

2Тэр намайг сүйрлийн нүхнээс,

Шавар шавхайнаас татан гаргаж,

Алхмыг минь бат бэх болгон

Хөлийг минь хадан дээр тавьсан

3Тэр миний аманд шинэ дууг

Бурхандаа өргөх магтаалын дууг оруулав

Олон хүн хараад эмээж,

ЭЗЭНд итгэх болно

4ЭЗЭНийг итгэлээ болгогсод ерөөлтэй еэ!

Тэд бардамналд эс эргэнэ, худалд үл төөрнө.

5Бурхан ЭЗЭН минь,

Таны үйлдсэн олон гайхамшгууд

Бидэнд хандсан Таны бодлууд олон юм.

Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй

Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч

Тэд тоолшгүй олон.

6Шатаалт ба идээн тахилыг

Та эс таална.

Та чихийг минь нээсэн

Шатаалт тахил ба нүглийн тахилыг

Та үл шаардана.

7Тэгэхэд би “Харагтун, би ирлээ.

Миний тухай хуйлмал номд бичигдсэн байдаг.

8Бурхан минь ээ,

Таны тааллыг би

гүйцэлдүүлэх дуртай.

Таны хууль зүрхэнд минь бий” гэж хэлсэн

9Би зөвт байдлыг их чуулганд тунхаглав.

ЭЗЭН, харагтун, би уруулаа хамхиагүйг

Та мэднэ шүү дээ!

10Би Таны зөвт байдлыг

Зүрхэндээ эс нууцлав.

Би Таны итгэмж хийгээд

Авралыг тань тунхаглав.

Би энэрлийг, хайрыг тань хийгээд үнэнийг тань

Их чуулганаас эс далдлав.

11ЭЗЭН, Та надаас

Өршөөлөө бүү зайлуулаач,

Энэрэл хайр хийгээд үнэнээрээ

Намайг үргэлж хамгаалаач!

12Учир нь тоо томшгүй бузрууд

намайг тойрчээ,

Харж чадахгүй болтлоо

хилэнц нүгэлд би баригджээ.

Тэдгээр нь толгойны минь үснээс ч илүү олон бөгөөд

Зүрх минь ч мохжээ

13ЭЗЭН, намайг аврахаар соёрхооч!

ЭЗЭН, надад туслахаар хурдлаач!

14Миний амийг эрэн хайгчид

Доромжлогдон ичгүүрт орог

Намайг гайтахад баярлагчид

Эргэж, шившиг болог!

15Өөрт минь “Ха, ха!” хэмээгчид

Өөрсдийнхөө ичгүүрээс болж айцгааг!

16Харин Таныг эрэн хайгчид бүгд

Таны дотор баярлан баясаг

Таны авралыг хайрлагсад

“ЭЗЭН агуу” гэж үргэлж хэлэг.

17Би зүдэрсэн, гачигдсан ч

Эзэн намайг санана.

Та миний тусламж, Та миний аврагч билээ.

Бурхан минь ээ, бүү саатаач!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help