2Хаад 9 - Ариун Библи 2013(AB2013)

Иехүг тослон томилсон нь

1Эш үзүүлэгч Елиша эш үзүүлэгч хөвгүүдийн нэгийг дуудаад, түүнд

—Ууцаа бүсэлж, гартаа энэ тостой савыг бариад Рамот-гилеад уруу яв.

2Чи тэнд очиж Нимшийн ач, Иехошафатын хүү Иехүг хайж олоод дотогш орж, ах дүүсийнх нь дундаас түүнийг босгон дотоод өрөөнд дагуулж орогтун.

3Тэгээд тостой саваа авч, толгой дээр нь тос цутган “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна” гэж хэл. Дараа нь хаалгаа онгойлгоод, шууд л зугт гэв.

4Ингээд эш үзүүлэгчийн зарц болох тэр залуу Рамот-гилеад уруу явжээ.

5Түүнийг ирэхэд, харагтун, цэргийн жанжингууд сууж байв. Тэрээр

—Жанжинд хэлэх үг надад байна гэв. Иехү

—Бидний хэнд нь юм бэ? гэж асуухад тэрээр

—Жанжин танд гэв.

6Иехү босоод гэрт ороход тэрээр түүний толгой дээр тос цутган түүнд

—Израилийн Бурхан, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би чамайг ЭЗЭНий ард түмэн дээр болон Израилийн дээр хаан болгон тосоллоо.Иудагийн Ахазиа хааныг хөнөөв

27Иудагийн хаан Ахазиа үүнийг хараад цэцэрлэгт гэрийг чиглэсэн замаар зугтаав. Иехү түүний хойноос хөөн

—Түүнийг ч мөн тэргэн дотор нь харва гэж Иблеам дахь Гурын өгсүүр зам дээр хэлэв. Гэвч тэрээр Мегиддо уруу зугтан тэндээ үхжээ.

28Дараа нь албат нар нь түүнийг тэргээр Иерусалим уруу аваачиж, өөрийнх нь булшинд эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод нутаглуулсан юм.

29Ахабын хүү Иорамын арван нэгдүгээр онд Ахазиа Иудагийн хаан болсон байлаа.

Иезебелийн аймшигт үхэл

30Иехү Иезреелд ирэх үед Иезебел сонсоод, нүдээ будан толгойгоо чимэглээд, цонхоороо харав.

31Иехү гулдан хаалгаар орж ирж байхад Иезебел

—Эзнийгээ хороосон Зимри, чамд амар тайван байна уу? гэсэнд

32Иехү цонх уруу толгойгоо өргөн

—Хэн миний талд вэ? Хэн бэ? гэв. Хоёр гурван түшмэл түүнийг харлаа.

33Тэрээр

—Түүнийг доош хаягтун гэв. Ингээд тэд түүнийг доош чулуудсан бөгөөд түүний цус ханан дээгүүр, морьдод хүртэл цацагдав. Тэд түүнийг хөл дороо дэвсэлсэн юм.

34Иехү дотогш ороод ууж идлээ. Тэрээр

—Харагтун. Одоо тэр хараагдсан эмийг хөдөөлүүлцгээ. Учир нь тэрээр хааны охин юм гэв.

35Тэд түүнийг хөдөөлүүлэхээр гарсан боловч түүнээс гавлынх нь яс, хөл, гарынх нь сарвуунаас өөр юм олсонгүй.

36Тиймээс тэд буцаж ирээд Иехүд хэлжээ. Тэрээр

—Энэ бол ЭЗЭНий үг юм. Тэрээр Өөрийн зарц тишбе хүн Елиагаар дамжуулан “Иезреелийн эзэмшил дээр ноход Иезебелийн махыг иднэ.1Ха 21:23

37Иезебелийн цогцос нь Иезреелийн эзэмшлийн талбай дээрх бууц мэт болж, хэн ч «Энэ бол Иезебел» гэж хэлж чадахгүй” гэсэн билээ гэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help