Хаггаи 1 - Ариун Библи 2013(AB2013)

ЭЗЭНий өргөөг босгох тушаал

1Дариус хааны хоёр дахь оны зургадугаар сарын эхний өдөр Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел болон тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа нарт ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжин ирж, айлдав. Яагаад? Түг түмдийн ЭЗЭН тунхаглах нь

—Яагаад гэвэл та нар цөмөөрөө өөр, өөрийн гэр уруу гүйлдэж байхад Миний өргөө эзгүй хоосон байна.

10Тэгэхээр та нараас болж, тэнгэр шүүдрээ татаж, газар үр шимээ зогсоосон.

11Би газар дээр, уулсын дээр, үр тариа ба шинэ дарсан дээр, тосон дээр, газрын үр шимийн дээр, хүн ба мал дээр, та нарын гарын бүхий л хүч хөдөлмөр дээр ган гачгийг дуудсан гэв.

12Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуа нар үлдсэн бүх ард түмнийхээ хамт Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолой ба Түүний илгээсэн эш үзүүлэгч Хаггаин үгийг дуулгавартай дагав. Ард түмэн ЭЗЭНээс эмээж байлаа.

13Тэгээд ЭЗЭНий элч Хаггаи ЭЗЭНий захиасыг ард түмэнд дамжуулан

—Би та нартай хамт байдаг гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.

14Ингээд ЭЗЭН, Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабелын сүнсийг, тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуагийн сүнсийг, үлдсэн бүх ард түмний сүнсийг хөдөлгөлөө. Тэд ирж, өөрсдийн Бурхан түг түмдийн ЭЗЭНий өргөөн дээр ажиллав.

15Энэ нь Дариус хааны хоёр дахь оны зургадугаар сарын хорин дөрвөнд болжээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help