Дуулал 126 - Ариун Библи 2013(AB2013)

Баяр хөөрийн ургацӨгсөх дуу.

1ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед

Бид зүүдэлж байгаа хүмүүс адил байв.

2Тэгээд ам маань инээдээр,

Хэл маань уухайн дуугаар дүүрсэн юм.

Тэгээд тэд үндэстнүүдийн дунд

“ЭЗЭН тэдний төлөө аугаа зүйлийг үйлдсэн” гэв.

3ЭЗЭН бидэнд зориулан аугаа үйлсийг үйлдсэн.

Бид баярлаж байна.

4Аяа ЭЗЭН, олзлогдогсдыг маань

Өмнөдийн гол горхинууд шиг буцаан авчраач.

5Нулимс дуслуулан үр суулгагчид

Уухайн дуутай ургац хураах болно.

6Үртэй уутаа үүрэн уйлан цааш нааш явах тэрээр

Багцалсан тариагаа үүрэн

Баяр хөөрийн дуутай гэртээ ирнэ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help