1ЭЗЭНий зарц Мосег өөд болсны дараа ЭЗЭН, Мосегийн туслах, Нуны хүү Иошуад
—
2Миний зарц Мосе өөд болов. Одоо чи босож, энэ бүх ард түмний хамт энэхүү Иорданыг гатлан, израильчуудад Миний өгөх тэр нутаг уруу яв.
3Хөлийн чинь ул гишгэх газар бүрийг Би Мосед амласныхаа дагуу та нарт нэгэнт өгсөн билээ.
—
13ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаан хэлсэн үг болох “Та нарын Бурхан ЭЗЭН та нарыг амрааж, энэ газрыг та нарт өгнө” гэснийг сана.
14Та нарын эхнэр, хүүхэд болон мал сүрэг Мосегийн та нарт өгсөн Иорданы энэ зүүн талын нутагт үлдэх болно. Харин танай бүх эрэлхэг хүчит эрс ах дүү нарынхаа өмнө бүрэн зэвсэгтэй гатлан явж тэдэнд туслах ёстой.
15ЭЗЭН та нарын адил ах дүүсийг тань амраатал мөн та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй нутгийг тэд бас эзэмших хүртэл та нар явна. Дараа нь та нар нутагтаа харьж, ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы энэ зүүн тал, наран мандах зүгийн нутгаа эзэмшицгээ гэв.
16Тэд Иошуад хариулан хэлсэн нь
—Тушаасан болгоныг тань бид хийж, илгээх газар бүрд тань явах болно.
17Бид Мосег бүх юманд сонсон дагасныхаа адилаар, таныг мөн сонсон дагах болно. Харин зөвхөн таны Бурхан ЭЗЭН, Мосетэй хамт байсан шиг тантай хамт байх болтугай.
18Тушаалыг тань тэрслэн, тушааж хэлсэн үгийг тань дагаагүй хэн боловч үхэх болно. Гагцхүү тууштай бөгөөд зоригтой бай гэлээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
