1Тэрээр хорин тохой урт, хорин тохой өргөн, арван тохой өндөр, хүрэл тахилын ширээ хийв.
12Үүнд: хос багана, тэдгээрийн оройд суулгасан хоёр хулт дог мөн хулт догуудыг чимэглэхээр баганын оройд суулгасан хоёр торон сүлжээс,
13хоёр торон сүлжээсийг чимэглэх дөрвөн зуун анар, (баганын оройн хулт догийг чимэглэх хоёр торон сүлжээс бүрд хоёр эгнээ анар)
14Тэр бас тавиурууд болон тавиуруудын дээр угаалгын сав,
15мөн доороо арван хоёр үхэртэй нэг тэнгис хийв.
16ЭЗЭНий өргөөнд зориулан өнгөлсөн хүрлээр сав суулга, утгуур, сэрээ болон бүх хэрэгслийг Соломон хаанд Хурам-аби хийж өгсөн юм.
17Хаан эдгээрийг Иорданы хөндийд, Суккот ба Зереданы хоорондох шаварлаг хөрстэй газар цутгуулав.
18Соломон энэ бүх эд хэрэглэлийг ийнхүү асар олноор хийсэн учир хүрлийн жинг тооцоолох аргагүй байлаа.
19Соломон бас Бурханы өргөөнд зориулсан бүх юмсыг хийсэн билээ. Тухайлбал тахилын алтан ширээ, тавиг талхны ширээнүүд,
20зааварлагдсан ёсоор дотоод ариун газрын өмнө асаах шижир алтан дэнлүүний сууриуд дэнлүүнийхээ хамтаар мөн
21шижир алтан цэцгүүд, дэнлүүнүүд, хямсаанууд,
22шижир алтан чимхүүр, аяга, галын хорго зэрэг болой. Өргөөний үүд, дотоод ариун танхим буюу ариунаас ариун газрын болон гол танхимын хаалгануудыг алтаар хийсэн билээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
