1Иудагийн хаан, Уззиагийн ач, Иотамын хүү Ахазын үед Арамын хаан Резин, Израилийн хаан Ремалиагийн хүү Пека нар Иерусалимын эсрэг дайтахаар явсан боловч эзлэн авч чадсангүй. гэж нэрлэнэ.Мт 1:23
15Тэр Хүү муугаас татгалзаж, сайныг сонгохоо мэдэх үедээ цөцгий ба зөгийн бал иднэ.
16Учир нь Хүүг муугаас татгалзан сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно.
17ЭЗЭН, Ассирийн хааныг чам дээр, чиний ард түмэн дээр, чиний эцгийн гэр дээр авчрах бөгөөд Ефраим нь Иудагаас тусгаарлагдсан тэр өдрөөс хойш хэзээ ч тийм өдрүүд тохиолдож байгаагүй гэв.
18Тэр өдөр Египетийн голын ундрагад байгаа ялаа уруу, Ассирийн нутагт байгаа зөгий уруу ЭЗЭН исгэрнэ.
19Тэд бүгдээрээ ирж, хавцал хөндий, хад цохионы ангал, бүх л өргөст бут болон устай бүх газарт сууна.
20Тэр өдөр Эзэн, Евфратын чанадад орших нутгаас хөлсөлж авсан тонгоргоороо толгойн болон хөлийн үсийг хусаж мөн сахлыг авна. Тэр тонгорог нь Ассирийн хаан юм.
21Тэр өдөр хүн охин бяруу ба хоёр хонь амьд байлгах болно.
22Тиймээс сүү элбэг болсноос тэр цөцгий идэх болно. Учир нь нутгийн дунд үлдсэн хүн бүр цөцгий ба зөгийн бал идэх болно.
23Мянган мөнгөн шекелээр үнэлэгдсэн мянган усан үзмийн ороонго ургаж байсан газар бүрд тэр өдөр сундуу бут, өргөст бут ургана.
24Бүх газар сундуу бут, өргөст бутаар дүүрсэн байх учир хүмүүс энд нум сумтайгаа ирэх болно.
25Хүрзээр боловсруулдаг байсан бүх толгодын сундуу бут хийгээд өргөст бутнаас нь та нар айж тэнд очихгүй. Харин тэр нь үхрийн бэлчээрлэх, хоньдын талхлах газар болно.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
