Эхлэл 4 - Ариун Библи 2013(AB2013)

Абелыг Каин хөнөөв

1Адам Еватайгаа унтаж, эхнэр нь жирэмслэн Каиныг төрүүлээд

—ЭЗЭНий ерөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлэв.

2Дахиад тэрээр Каины дүү Абелыг төрүүлжээ. Тэгээд Абел мал маллаж, Каин газар эдлэх болов.

3Хожим нь Каин газраас авсан үр жимснээсээ ЭЗЭНд өргөл болгон барьжээ.

4Абел бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. ЭЗЭН Абелыг болон түүний өргөлийг ойшоон хүлээж авсан боловч Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой.

8Каин дүү Абелтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел уруугаа дайрч, түүнийг цохиж алав. Тубал-каины охин дүүг нь Наама гэдэг.

23Ламех эхнэрүүддээ хандан

Ада, Зилла, миний дуу хоолойг сонсоцгоо!

Ламехын эхнэрүүд ээ, миний үгийг сонсоцгоо!

Намайг шархдуулсны төлөө би нэгэн хүнийг алчихлаа.

Намайг гэмтээсний төлөө нэгэн залууг алчихлаа.

24Каины төлөө ногдох ял шийтгэл долоо дахин их бол,

Ламехын төлөө ногдох ял шийтгэл далан долоо дахин их байх болно гэв.

25Адам эхнэртэйгээ дахин унтаад, эхнэр нь хүү төрүүлж түүнийг Сет гэж нэрлэв.

—Каины алсан Абелын оронд Бурхан надад өөр нэг үр хайрлалаа гэв.

26Сет бас хүүтэй болж, түүнийг Енош гэж нэрлэв. Тэр цагаас эхлэн хүмүүс ЭЗЭНий нэрийг дуудах болжээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help