Дуулал 71 - Ариун Библи 2013(AB2013)

Хамгаалал тусламжийн залбирал

1ЭЗЭН, Таны дотор би хоргодсон

Намайг хэзээ ч ичгүүрт бүү унагаач!

2Зөв шударгаараа намайг авран суллаач,

Сонор юугаа над уруу хандуулан

Намайг авраач!

3Миний хоргодох хад,

Намайг аврах Таны тушааснаар үргэлж явахын тулд хүчирхэг бэхлэлт минь болооч!

Та миний хад, бат цайз минь билээ.

4Бурхан минь ээ, намайг

Гэм буруутны гараас,

Ёс бусыг үйлдэгч ба

харгис хүний нударгаас авраач!

5Учир нь Та миний найдвар

БУРХАН Эзэн,

Та бол залуугаас минь миний итгэл юм.

6Төрөхөөсөө би Таныг түшсэн,

Та намайг эхийн минь хэвлийгээс

гаргаж авсан Нэгэн.

Үргэлж Таныг магтму, би.

7Олон хүнд би гайхашрал болжээ.

Та миний бат бэх хоргодох газар.

8Ам минь Таны магтаалаар,

Таны алдраар бүхэл өдөржин дүүрэн.

9Хөгшрөх үед минь

Намайг бүү орхиоч.

Хүч чадал минь барагдах үед

Намайг бүү хаяач!

10Учир нь дайснууд минь

Миний эсрэг ярилцжээ.

Миний амийг отогчид

Хамтран хуйвалджээ.

11Тэгэхдээ тэд “Бурхан түүнийг хаясан

Аврах хүн байхгүй учраас

Түүнийг хөөж, барь” гэцгээнэ.

12Бурхан, надаас бүү хол байгаач

Бурхан минь ээ, надад туслахаар хурдлаач!

13Сүнсийг минь буруутгагчдыг

Ичгүүрт унаган сөнөөгөөч

Намайг хорлохыг хүсэгчдийг

Доромжлол, ичгүүрээр нөмөргөөч!

14Харин би үргэлж найдаж,

Таныг улам ихээр магтах болно.

15Ам минь Таны зөв шударга,

Таны авралыг өдөржин ярина.

Учир нь би тоог нь ч эс мэднэ.

16Би БУРХАН Эзэний хүчит үйлстэй ирнэ.

Би Таны зөвт байдлыг

Зөвхөн Таныг магтмуй.

17Бурхан, Та залуугаас минь эхлэн

Намайг сургасан.

Эдүгээ хүртэл би

Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.

18Бурхан, хөгширч бууралтах үед минь ч

Намайг бүү орхиоч,

Таны мутрыг би үе удамд,

Таны хүчийг ирээдүйн бүх хүнд

Тунхаглах хүртэл бүү орхиоч!

19Учир нь аугаа зүйлсийг хийсэн Бурхан,

Таны зөвт байдал тэнгэрт хүрсэн.

Бурхан, хэн Тантай адил вэ?

20Надад олон зовлон шаналанг үзүүлсэн Та

Намайг дахин сэргээж,

Газрын гүнээс дахин татан гаргана.

21Та агуу байдлыг минь улам өсгөж,

Намайг тайвшруулахаар эргэнэ.

22Бурхан минь ээ, би Таны үнэнийг,

Таныг босоо ятгаар магтана.

Израилийн Ариун Нэгэн,

Би Танд ятга хөгжмөөр магтан дуулна.

23Би Танд магтан дуулах үед

Уруул минь баярлан хашхирна.

Таны аварсан миний сэтгэл баясна.

24Хэл минь ч өдөржин

Таны зөвт байдлыг өгүүлнэ.

Учир нь намайг хорлохыг хүсэгчид

Доромжлол ба ичгүүрт унасан билээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help