Дуулал 84 - Ариун Библи 2013(AB2013)

Мөргөлийн баяр хөөрУдирдаачид: Гит дээр. Корагийн хөвгүүдийн дуулал.

1Аяа Түг түмдийн ЭЗЭН,

Таны оршин суудаг газар

Хичнээн тааламжтай вэ!

2Сэтгэл минь ЭЗЭНий хашаа уруу

тэмүүлэн эрмэлздэг.

Зүрх ба махбод минь

Амьд Бурханд баясан хашхирдаг.

3Миний Хаан, Бурхан минь,

Түг түмдийн ЭЗЭН Таны тахилын ширээнд

Болжмор ч орших газраа,

Хараацай ч ангаахайнуудаа суулгах үүрийг олсон.

4Таны өргөөнд оршигчид

Юутай ерөөлтэй вэ!

Тэд үргэлж Таныг магтдаг. Села

5Хүч нь Таны дотор,

Зүрхэнд нь Сион уруу хөтлөх замууд байдаг хүн

Юутай ерөөлтэй вэ!

6Нулимсны хөндийгөөр туулан гарахдаа

Тэд түүнийг булаг болгодог.

Эрт орох бороо ч мөн түүнийг ерөөдөг.

7Тэд Сионд Бурханы өмнө үзэгдэн

Хүчээс хүчинд хүрдэг.

8Аяа, Түг түмдийн Бурхан ЭЗЭН,

Залбирлыг минь сонсооч.

Аяа, Иаковын Бурхан,

Сонор тавин чагнаач. Села

9Хараач, бидний бамбай болсон Бурхан,

Тосолсон хүнийхээ нүүр уруу хараач.

10Учир нь Таны хашаан дахь нэг өдөр

Гадна байх мянган өдрөөс ч дээр юм

Гэм буруугийн майхнуудад оршин сууснаас

Бурханыхаа өргөөний босгон дээр зогсохсон.

11Учир нь ЭЗЭН Бурхан нар бөгөөд бамбай юм.

ЭЗЭН нигүүлсэл ба алдрыг өгдөг.

Тэрээр шулуун шударгаар явагчдаас

Ямар ч сайныг нуун дардаггүй.

12Аяа, Түг түмдийн ЭЗЭН,

Танд итгэдэг нэгэн

Юутай ерөөлтэй вэ!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help