1Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн.
2Учир нь ахмадууд түүгээр гэрчлэлийг хүлээн авсан аж.
3Бурханы үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийнхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгогдоогүйг бид итгэлээр ойлгодог.Абел, Енох, Ноагийн жишээ
4Итгэлээр Абел, Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвт гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Тэр үхсэн боловч итгэлээр ярьсаар байна.Абрахамын итгэл
8Итгэлээр Абрахам, өв болгон авах гэж байсан нутаг уруу явахаар дуудагдахдаа дуулгавартай байв. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав. Учир нь тэр Амлагчийг итгэмжит гэж үзсэн юм.Мосегийн итгэл
23Итгэлээр, Мосег төрөхөд эцэг эх нь түүнийг гурван сарын турш нууж байлаа. Учир нь тэд хүүгийнхээ сайхныг хараад, хааны зарлигаас ч айсангүй.Израилийн баатруудын итгэл
29Итгэлээр тэд, Улаан тэнгисийн дундуур, хуурай газраар явж байгаа юм шиг л гарсан. Египетчүүд үүнийг нь оролдоод залгиулсан.
32Би өөр юу ярих вэ? Би Гидеон, Барак, Самсон, Иефта, Давид, Самуел болон эш үзүүлэгчдийн тухай яривал надад цаг хүрэлцэхгүй.Шүү 6:11—8:32, 4:6—5:31, 13:2—16:31, 11:1—12:7; 1См 16:1—1Ха 2:11; 1См 1:1—25:1
33Тэд итгэлээр, хаанчлалуудыг эзэлж, зөвийг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж,Дан 6:1–27
34галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа.Дан 3:1–30
35Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амиллаар буцаан авч байв. Зарим нь илүү дээр амилалд хүрэхийн тулд чөлөөлөлтийг хүлээж авалгүй тамлагдсан юм.1Ха 17:17–24; 2Ха 4:25–37
36Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм ээ, бас гинжлэгдэн, хоригдож байлаа.1Ха 22:26–27; 2Шс 18:25–26; Иер 20:2, 37:15, 38:6
37Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ.2Шс 24:21
38Тэд цөл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ.
39Итгэлээрээ тэд бүгд сайн гэрчлэлийг олоод, амлагдсаныг хүлээн аваагүй аж.
40Яагаад гэвэл Бурхан бидний төлөө илүү сайныг урьдаас харж байсан. Тийм болохоор тэд бидэнгүйгээр төгс болгогдох ёсгүй юм.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.