1Израиль нь Египетээс,
Иаковын гэр нь харь хэлтэй
хүмүүсийн дундаас гарахад
2Иуда нь Түүний ариун газар,
Израиль нь Түүний эзэмшил байжээ.
3Тэнгис хараад зугтсан.
Иордан ч ухран буцсан.
4Уулс хуц мэт
Толгод хонины хурга мэт цовхчсон.
5Тэнгис ээ, юунд чи зугтав аа?
Иордан аа, юунд чи ухрав аа?
6Уулс аа, юунд та нар хуц мэт,
Толгод оо, юунд хурга мэт цовхчив оо?
7Дэлхий, Эзэний өмнө,
Иаковын Бурханы өмнө доргигтун.
8Тэрээр хадыг усан цөөрөм,
Цахиур чулууг ундарга ус болгосон.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
