Марк 9 - Ариун Библи 2013(AB2013)

1Есүс тэдэнд айлдан

—Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь, Бурханы хаанчлал сүр хүчтэй ирэхийг үзэх хүртэлээ үхлийг амсахгүй гэв.

Есүсийн хувирал(Мт 17:1–13; Лк 9:28–36)

2Зургаан өдрийн дараа Петр, Иаков, Иохан нарыг Есүс дагуулан хэдүүлхнээ өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирав.Чөтгөр зайлуулагч нэгэн(Лк 9:49–50)

38Иохан Түүнд

—Багш аа, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад, түүнийг хориглосон. Тэр биднийг дагаж байгаагүй шүү дээ гэхэд

39Есүс

—Түүнийг бүү хоригло. Нэрээр минь гайхамшгийг үйлдээд, төдхөн Намайг муугаар хэлж чадах хэн ч үгүй.

40Хэн биднийг үл эсэргүүцнэ, тэр бидний талд.Нүглийн бүдрүүлэл(Мт 18:6–9; Лк 17:1–2)

42Хэн Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлнэ, тэр хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр.

43Гар чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Унтаршгүй галтай тамд хоёр гартайгаа очсоноос гаргүйгээр аминд орох нь чамд дээр.

45Хөл чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Тамд хоёр хөлтэй хаягдсанаас хөлгүйгээр аминд орох нь чамд дээр.

46[Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.]

47Нүд чинь чамайг бүдрүүлвээс ухаж хая. Хоёр нүдтэйгээ тамд хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээр Бурханы хаанчлалд орох нь чамд дээр.

49Учир нь хүн бүр галаар давслагдана.

50Давс сайн боловч хэрэв амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох билээ? Та нар дотроо давстай бай. Бие биентэйгээ эвтэй байгтун гэж айлдлаа.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help