1Ийнхүү тэд ард олонтой ярьж байх зуур тахилч нар, сүмийн харуулын дарга бас садукайчууд тэдэн дээр ирэв.
2Учир нь элч нар ард олонд сургаал зааж, үхэгсдийн амилал Есүсээр гэдгийг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа.
3Тэд, тэднийг баривчилж, өглөө болтол шоронд хорив. Учир нь хэдийнээ орой болсон байжээ.
4Үгийг сонсогсдоос олноороо итгэсэн ба тоо нь таван мянга орчим болжээ.
5Дараачийнх нь өдөр захирагчид, ахлагчид мөн хуулийн багш нар Иерусалимд цугларцгаав.
6Тэнд тэргүүн тахилч Аннас бас Каиаф, Иохан, Александр болон тэргүүн тахилчийн удмынхан бүгд байлаа.
7Тэд нөгөө хэдийг голдоо зогсоогоод,
—Ямар хүч, ямар нэрээр та нар үүнийг үйлдэнэ вэ? гэж байцаав.
8Энэ үед Петр Ариун Сүнсээр дүүрч тэдэнд
—Ард түмний захирагчид болон ахлагч нар аа!
9Бид уг өвчтэй хүнд сайн үйл хийснийнхээ төлөө, тэр хэрхэн эдгэрсний тухайд өнөөдөр байцаагдаж байгаа бол,
10та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан, Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл зогсож байгааг та бүхэн бас бүх израиль түмэн мэдтүгэй.
11Тэр бол барилгачид та нарт гологдсон ч булангийн тулгуур чулуу болсон юм.
26Эзэн ба Түүний Христийн эсрэг
Газар дэлхийн хаад сууцгааж,
Захирагчид цугларцгаав”
гэсэн.
27Таны тосолсон, ариун зарц Есүсийн тань эсрэг Херод, Понти Пилат нар харийнхан болон израильчуудтай үнэхээр энэ хотод цугласан билээ.Мт 27:1–2; Мк 15:1; Лк 23:1,7–11; Иох 18:28–29
28Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоосон шийдвэр бүхэн тань биелэгдэхийн тулд билээ.
29Одоо Эзэн, тэдний заналхийллийг хараач. Таны үгийг ярих зоригийг боолууддаа соёрхооч.
30Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээх гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд Та мутраа сунгаач гэв.
31Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргив. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьцгаав.
Итгэгчид хөрөнгөө хуваалцав32Итгэсэн олон, нэг зүрх, сэтгэлтэй байсан ба тэдний хэн нь ч өөртөө байгаагаа минийх гэсэнгүй, харин тэдний бүх юм нийтийнх байв.Үйл 2:44–45
33Элч нар Эзэн Есүсийн амилсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэд бүгдийн дээр бялхам их нигүүлсэл байсан билээ.
34Гачигдсан хүн тэдний дунд байсангүй. Учир нь газар, орон байр эзэмшигчид цөм түүнийгээ зараад, худалдсан өртгийг нь авчирч,
35элч нарын хөлд тавихад, тэд хүн бүрд хэрэгцээнийх нь хэрээр хуваарилдаг байлаа.
36Элч нарт Барнаб (орчуулбал «Тайвшралын хүү») гэж нэрлэгддэг, Кипрээс гаралтай Леви овгийн Иосеф
37өмчилж байсан талбайгаа зараад, мөнгийг нь авчран элч нарын хөлд тавьжээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.