Дэд хууль 6 - Ариун Библи 2013(AB2013)

Агуу тушаал

1Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, зарлиг, шийдвэрүүд энэ бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм.

2Ингэснээр чи болон чиний хүү, хүүгийн чинь хүү амьдралынхаа бүхий л өдрүүдэд ЭЗЭН Бурханаасаа эмээх бөгөөд миний та нарт тушаах бүх зарлиг, тушаалуудыг нь даган мөрд, тэгвэл чи урт наслах юм.

3Израиль аа, одоо сонс! Та нар үүнийг сахин мөрдөхдөө хичээнгүй бай! Тэгвэл чи сайн сайхан явж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНий чамд амласанчлан чи сүү зөгийн балаар бялхсан тэр газар нутаг дээр улам өнөр өтгөн болно.

4Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help