1Арамын хааны цэргийн жанжин Нааман эзнийхээ өмнө хүндэтгэл хүлээсэн, агуу нэгэн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН, Арамд ялалтыг өгсөн ажээ. Хэдийгээр тэр зоригтой дайчин эр боловч уяман өвчтэй байв. дээгүүр гараа даллан уяман өвчнийг эдгээнэ гэж би бодсон юм.
12Абана, Фарпар зэрэг Дамаскийн голууд нь Израилийн бүх л уснаас илүү дээр биш гэж үү? Би тэдгээрийн дотор угаагаад, цэвэр болж болохгүй байсан гэж үү? гэв. Тэрээр эргэж, уурласаар буцав.
13Тэгтэл зарц нар нь ойртож ирээд, түүнтэй ярин, түүнд
—Эцэг минь, тэр эш үзүүлэгч илүү бэрх зүйлийг танаас нэхсэн бол та хийхгүй байх байсан гэж үү? Гэтэл тэр танд зөвхөн “Угаа, цэвэрш” гэж байхад та харин хийх бус уу? гэцгээхэд
14Нааман уруудан явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод залуу хүний бие махбод мэт эргэн сэргэж, тэрээр цэвэршив.
15Тэгээд бүхий л бараа бологчдынхоо хамт Бурханы хүн дээр тэр эргэн ирж, Елишагийн өмнө зогсоод
—Үзэгтүн, ганцхан Израильд л Бурхан байдаг, харин бүх дэлхийд өөр хаана ч байдаггүйг би одоо мэдлээ. Иймээс одоо боолоосоо бэлэг хүлээн аваач гэжээ.
16Харин Елиша
—Миний өмнө нь зогсдог ЭЗЭН амьд! Би юу ч эс авна гэлээ. Нааман түүнийг, ав гэж ятгасан боловч тэр татгалзав.
17Нааман
—Хэрэв үгүй юм бол, та боолдоо хоёр луусанд ачих хэмжээний шороо ядаж өгөөч. Учир нь боол тань шатаалт болон нядлах тахилаа өөр бурхдад бус зөвхөн ЭЗЭНд өргөх болно.
18Дараах зүйл дээр боолыг тань ЭЗЭН уучлах болтугай. Миний эзэн мөргөл үйлдэхээр Риммоны өргөөнд орох үед тэр миний гарыг түшдэг бөгөөд би Риммоны өргөөнд мөргөдөг тул намайг Риммоны өргөөнд мөргөх үед таны боолыг ЭЗЭН энэ зүйл дээр уучлах болтугай гэв.
19Елиша түүнд
—Амар тайван явагтун гэв.
Гехазийн шуналИнгээд Нааманыг хэсэг зайнд холдож байтал
20Бурханы хүн Елишагийн зарц Гехази
—Үзэгтүн, энэ арам хүн Нааманы авчирсан эд зүйлийг гараас нь аваагүйгээрээ миний эзэн түүнийг өршөөн хэлтрүүллээ. Иймд ЭЗЭН амьд! Би түүний араас гүйн очоод түүнээс ямар нэгэн юм авсугай гэв.
21Ингээд Гехази, Нааманыг нэхэж одов. Араас нь нэг хүн гүйн ирж байгааг Нааман хараад, түүнтэй уулзахаар тэрэгнээс буун ирж
—Бүх юм сайн уу? гэв.
22Гехази
—Бүх юм сайн. Миний эзэн намайг илгээж, хэлүүлэхдээ “Үзэгтүн, эш үзүүлэгч хөвгүүдээс хоёр залуу Ефраимын уулархаг нутгаас над уруу дөнгөж сая ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө бас хоёр ээлжийн хувцас өгөөч” гэсэн билээ гэв.
23Нааман
—Хоёр талантыг авч хайрла гээд, Гехазийг ятгаж хоёр талант мөнгийг хоёр ээлжийн хувцасны хамт хоёр уутанд боон хийж хоёр зарцдаа өгөөд, тэд Гехазийн өмнө үүрэн явжээ.
24Тэд толгод дээр ирээд Гехази өнөөх зүйлсийг тэдний гараас авч гэртээ оруулан тавиад тэр хүмүүсийг буцаасанд тэд явцгаав.
25Харин тэр өөрөө орж ирэн эзнийхээ өмнө зогсов. Елиша түүнд
—Гехази, чи хаана байв? гэхэд тэрээр
—Таны зарц ийш тийшээ явсангүй гэж хэлэв.
26Тэгтэл Елиша түүнд
—Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ буух үед миний зүрх чамтай хамт яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү?
27Тиймээс Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болтугай гэв. Тиймд Елишагийн хажуугаас гарч ирэхдээ тэрээр цас шиг уяман өвчтэй болжээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.