Еврей 6 - Ариун Библи 2013(AB2013)

Унахгүй байх тухай сануулга

1Тиймээс Христийн тухай балчир ойлголтыг орхиж, төлөвшилд тэмүүлцгээе. Түүнчлэн үхлийн үйлсээсээ гэмших, Бурханд итгэх,

2баптисмын тухай заавар, гар тавих тухай, үхэгсдээс амилуулагдах болон мөнх шийтгэлийн тухай сургаалуудын суурийг дахин дахин тавихгүй байя.

3Бурхан зөвшөөрвөл бид үүнийг хийнэ.

4Учир нь нэгэнтээ гэгээрүүлэгдсэн бөгөөд тэнгэрлэг бэлгийг амссан, Ариун Сүнсний хуваалцагч болсон,

5Бурханы сайн үгийг болон ирэх үеийн хүчийг амссан атлаа

6дараа нь завхайрагсад дахин шинээр гэмших боломжгүй. Яагаад гэвэл тэд өөрсдөдөө Бурханы Хүүг дахиад цовдолж, илэрхий гутамшиг болгодог аж.

7Дээр нь үргэлж асгарах бороог уудаг, өөрийг нь эдлэгсдэд ашигтай ургамал гаргадаг газар нь Бурханаас ерөөл авдаг.

8Харин тэр нь хогийн ургамал ба халгайг ургуулбал хэрэггүй болж, хараалд ойртон, шатаагдаж төгсдөг. үүрд Тэргүүн тахилч болж, бидний төлөө урд маань гүйгч адил Есүс тийшээ орсон билээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help